А.Гитлерийн хамаг нууцыг Сталинд мэдээлдэг байсан тагнуулч эмэгтэйн түүх

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 11

Ольга Чехова нь Оросын алдарт зохиолч Чехов Антон Павловичийн үеэл дүүтэй гэрлэн 1920-оод оны дундуур Герман улсад очиж тэндээ байнга оршин суух эрх авч ажиллаж амьдрах болсон байна. Удалгүй тэрээр Герман улсын урлагийн ертөнцөд нэр хүндтэй болоод зогсохгүй Гитлерийн хайртай жүжигчин, эхнэр Евой Браунын дотно найз болж чадсан аж. Түүний найзууд дунд Гиммлер, Геббельс, Геринг нарын эхнэрүүд мөн адил байсан байна. Бүгд л түүний авьяас, гоо сайхан, хурц ухааны бахдан биширдэг байжээ. 
Ольга нь маш үзэсгэлэнтэй, Герман, Франц, Итали хэлээр чөлөөтэй ярьдаг, жүжигчин болохыг мөрөөдөг бүсгүй байжээ. 17 настай байхдаа Москва руу өөрийн авга эгч Ольге Леонардовне Книппер-Чеховой дээр очиж амьдрах болсон байна. 1914 онд Михаил и Владимир Чехов-тай нууцаар гэрлэж Адой гэх охинтой болжээ.
1921 онд охин Адой-н хамт Герман улсад очиж амьдрах болсон байна, тэрээр ЗХУ-аас явахаасаа өмнө хэд хэдэн кинонд тоглож амжсан байна. Германд түүний гоо сайханыг анзаарсан кино найруулагч нар өөрсдийн уран бүтээлд урьж тоглуулснаар түүний алдар нэр өсөж эхэлжээ.
1930 аад онд Ольга Германы дэлгэцийн бүтээлийн од болж Герман улсын иргэн болсон байна. 1936 онд Гитлер Ольга Чеховт тухайн үеийн германы дээд шагнал болох "Гуравдугаар рейхын гавьяат жүжигчин" цол хэргэмээр шагнасан байна. 
Ольга Чехова нь Гитлерийн хайртай жүжигчин дотны найз байсан тул улс төр, цэрэг арми, зохион бүтээгч, үйлдвэр худалдааны эзэд Гитлертай уулзахаасаа өмнө Ольга Чеховатай уулзаж Гитлерт таалагдахын тулд юу хэлэх, яаж ярих талаар зөвлөгөө авдаг байж. Уулзалтын ярианы сэдэв янз бүр байсан байна, "Газар доорх зэвсгийн үйлдвэр", "Пүүжин харвах нууц талбай", "шинэ төрлийн зэвсэг" гэх мэт. Энэ бүх мэдээллийн жүжигчин бүсгүй өөрийн жижигхэн алтан шар өнгийн дэвтэр дээр тэмдэглэн үлдээдэг байж. Тэр дэвтэр дээр бичигдсэн мэдээллүүдийг ганц Гитлер мэдээд зогсохгүй хэсэг хугацааны дараа Сталин ч мэдэж авдаг байж.
Ольга Чеховагын дамжуулж байсан мэдээ мэдээллүүд нь маш чухал үнэ цэнтэй байсан ба ялалт байгуулахад өндөр хувь нэмэр оруулж байжээ. Тагнуулч бүсгүй илгээсэн мэдээллийн тусламжтай Курск руу довтлох цаг хугацаа, цэрэг техникийн тоо, нууц цэргийн зэвсгийн үйлдвэрүүдийн байршил, атомын бөмбөг хийх туршилт зэрэг Гуравдугаар Рейх-ийн нууц далд үйл ажиллагаанууд ил болж таслан сэргийлэх арга хэмжээ авч чадсан байна. Эдгээр мэдээллүүд маш нууц байсан тул энэ мэдээллийг зөвхөн Германы дээдсийн хүрээлэлд нэвтэрсэн хүн л олох боломжтой байв. Тэр хүн нь Ольга Константиновна Чехова байв. Тэрээр хамгийн боломжгүй нууц мэдээллийг Гитлера болон Гиммлераас авч шууд дамжуулдаг байсан Зөвлөлтийн хамгийн үнэ цэнэтэй тагнуулч байжээ.
Мөн Сталиний маш нууц төлөвлөгөө болох Гитлерийг устгах ажиллагаанд Ольга Чеховаг татан оролцуулахаар төлөвлөж байсан боловч сүүлийн мөчид Сталин дээрх нууц ажиллагааг зогсоосон байдаг.
Германы тагнуулчид хаанаас мэдээлэл алдагдаад байгааг удаан хугацаанд олж тогтоож чадаагүй боловч удалгүй жүжигчин бүсгүйг сэжиглэж эхэлсэн байна. Нэг удаа бүсгүйг байцаахаар Гиммлер өөрийн биеэр гэрт нь очсон байна. Гиммлер өөрийн сэжиглэж мөн гэрт нь ирэх гэж буй талаар урьдчилан мэдсэн бүсгүй, Гиммлерийг ирэх үед гэртээ Гитлерийг урьж нүүр тулсан ярилцлагаас мултарч, сэжиглэлийн хүрээллээс мултарч чаджээ.
Жүжигчин бүсгүйг дайн дуусах үеэр Гиммлерийн хамсаатныг нуун дарагдуулсан гэх үндэслэлээр "СМЕРШ" /ЗХУ-ын сөрөх тагнуулийн алба/-ийн төлөөлөгч нар баривчилсан байна. Эхний байцаалт дээр Ольга Чехова нь өөрийн тагнуулчийн нууц нэрээ хэлсэн байна. Түүний нууц нэр "Актриса" буюу жүжигчин. 
Түүний хэн болохыг нь мэдсэний дараа тусгай онгоцоор ЗХУ руу нууцаар авчран, ЗХУ-ын сөрөх тагнуулын газрын дарга, улсын аюулгүй байдлын комиссар Виктору Абакумов-ийн өрөөнд авчирсан байна. Тэд хэдэн цаг ярилцсаны эцэст Ольга-г шорон руу биш харин ч эсрэгээрээ нууц байр руу аваачиж амраасан байна. Удалгүй Сталин, Берий нар түүнтэй уулзаж, Сталин өөрийн биеэр төрийн өндөр шагнал гардуулж байжээ. Түүний энэ аялал маш нууц байсан тул тагнуулч бүсгүй ЗХУ-д амьдардаг байсан өөрийн төрсөн охинтой ч уулзаж чадаагүй аж. Удалгүй Ольга-г тусгай онгоцоор буцааж Берлинд хүргэж өгсөн байна. Энэ нь Ольга нь жирийн нэг жүжигчин биш, харин Зөвлөлтийн супер тагнуулч байсныг гэрчилж байгаа юм.
Жүжигчин бүсгүйг Герман руу буцаасан ба бүх насаар нь эдэлж хэрэглэх хөрөнгө мөнгөөр шагнан урамшуулжээ. Дайны дараа бүсгүй өөрийн амьдрал уран бүтээлийн талаар ном бичсэн, гэхдээ тэрээр номондоо өөрийн тагнуулын ажлын талаар нэг ч үг дурьдаагүй байна. Түүнийг нас барсны дараа түүний эд зүйлээс олдсон жижигхэн тэмдэглэлийн дэвтэр түүнийг ЗХУ-ын сөрөх тагнуулийн алба болох "СМЕРШ"-ийн нууц ажилтан байсныг гэрчилжээ.
Энэ бүхэн яаж эхлэв:
1923 оны зун Ольга дээр алдарт зохиолч, сэтгүүлч Лариса Рейснер ирж уулзжээ. Үнэндээ энэ жирий нэг уулзалт байсангүй, түүнийг Ольга руу тухай үерийн Бүх Оросын Онцгой Комиссын дарга, домогт чекист Феликс Дзержинский явуулсан байж. Ийнхүү Зөвлөлтийн тагнуулын алба Ольгаг анх өөрийн эгнээндээ элсүүлжээ. Тагнуулын байгууллагын нууц мэдээллийн санд хадгалагдах бүх тагнуулчдын хувийн хэрэгт Ольга-н овог нэртэй хувийн хэрэг байсангүй. Түүн шиг өндөр зэрэглэлийн маш нууц, гүн халхавч доор ажилладаг тагнуулуудад хувийн хэрэг нээдэггүй байж, түүний оршин байдаг талаар Зөвлөлт оронд Сталин болон түүний ойрын хүрээллийн хэдэн тооны хүн л мэднэ.
1945 оны сүүлээр Ольга нь Берлинд өөрийн уран бүтээлээ дахин эхлүүлсэн байна. 1955 онд Ольга Чеховой гэх өөрийн гоо сайхны фирмийг нээж, Европд хамгийн нэр хүндтэй гоо сайхны фирм болж чадсан. Анхны нөхөр Михаила Чеховаас салаад хоёр ч удаа амьдрал зохиосон боловч бүтээгүй. Австр Венгерийн армийн офицер Фридрихом Яроши гэх хүнтэй гэрлээд удалгүй салсан, дараа нь Бельгийн тэрбумтан Марсел Робинсон гэгчтэй гэрлэсэн болов ч мөн адил салсан байна. Түүний цорийн ганц хайр нь түүний охин Ада. Гэвч 1966 он автомашины ослоор охин нь нас барснаас хойш Ольга Константиновна гашуудлаасаа салж чадаагүй байна. Тэрээр 1980 онд 83 насандаа таалал төгсжээ. Алдарт жүжигчин, супер тагнуулч бүсгүй нийт 140-өөд кинонд тоглосон байна.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tagnuulch(208.54.35.182) 2018 оны 05 сарын 12

Stalin l medeji bsn bol.hen tagnuulchiig ng medsiin.yamarch barimtguigeer. Uuriiguu ch bicheegui geed

0  |  0
zochin(116.44.154.116) 2018 оны 05 сарын 11

bi genethen sanachihlaa havariin 17uchiral kino n deer Shterlits setgel tatam saihan huuhen geed kino uzdeg tuun deer heseghen gardag hacchingoe uzesgelentei huuhen duulj bujiglej gardag tsarai n yg Oliga yg mon

0  |  0
Сталин(202.131.243.186) 2018 оны 05 сарын 11

Ийм мундаг тагнуулч байхад ялах нь аргагүй юм байна

0  |  0
Зочан(66.181.176.180) 2018 оны 05 сарын 11

Нил алдаа. Зөв бичээсэй. Ядаж хүний нэрийг

0  |  0
po(103.212.117.192) 2018 оны 05 сарын 11

uhsen saihan tuuh baiahw baatar eriin domog sadar emiin saltaan dunduur duusdaaa gj hi sonsoogui yu

0  |  0
гитлер(203.91.119.138) 2018 оны 05 сарын 11

сайхан түүх байна

0  |  0
Top