Нийслэлээс 2016 онд Сөүлийн гудамж буюу Циркийн хойд уулзвараас “Наран плаза” төв хүртэлх 440 метр автозамыг автомашингүй Шөнийн гэрэлт гудамж болгон тохижуулсан. Гэрэлт гудамжны энэ зуны нээлт өчигдөр орой 20:00 цагаас боллоо.
Нээлтийн арга хэмжээний үеэр урлаг соёлын үзвэрийг сонирхож, амтат хоол зооглон, чөлөөт уран бүтээлчдийн болон үндэсний урчуудын бүтээлийг сонирхох, худалдан авах боломжтой байв.
Гэрэлт гудамж долоо хоног бүрийн Баасан гарагийн 20:00 цагаас Даваа гарагийн 06:00 цаг хүртэл ажиллана. Энэ үеэр автомашины хөдөлгөөнийг түр хязгаарлах юм.
Д.Тамир
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 4 )
Сайн зүйлд саад байдаг гэдэг үг байдаг энэ гэрэл гудамжаа бүгдээрээ хайрлаж хамгаалж байгаасай
Аль оронд иргэд үр хүүхдүүдтэйгээ ач зээгээ дагуулаад орой үдэш юм үзэж сэтгэлээ сэргээж зугаалдаг явдаг гудамжнууд байдаг хотод маань гэрэлт гудамж нээж байгаад баяр хүргэe
Ajilgui ene olon xumuusee ajiltai bolgoxiin orond yun gerelt gudamj ve? Manaid xezee ch zoxixgui xudlaa buun mungu!
Таалагдаж байна.