Найман ихрийн ээж Надя: Насанд хүрэгчдийн киноны жүжигчин байсан үеэсээ их ичдэг

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 13

Надя Сулейман бол найман ихэр хүүхдийн ээж гэдгээрээ дэлхийд алдартай нэгэн ажээ. Тэрбээр найман ихэр хүүхдийн ээж болохоос өмнө насанд хүрэгчдийн киноны жүжигчин байсан юм. Надя энэ талаараа "найман ихэр хүүхдийн ээж болохоос өмнөх миний амьдралын хэв маяг, үнэхээр ичгүүртэй байсан. Би тэр амьдралдаа үнэхээр харамсдаг." хэмээн нэгэн ярилцлагадаа ярьж байжээ.

Надя одоо Калифорниад амьдардаг бөгөөд тэндээ зөвлөхийн ажил хийдэг аж. Тэрбээр 2009 оны нэгдүгээр  сард найман ихэр хүүхэд төрүүлсэн бөгөөд өөрийн 14 хүүхдээ бүгдийг нь үр тогтоох аргаар төрүүлсэн гэдэг. 

Энэ нь түүнийг дэлхийд алдартай нэгэн болгосон байдаг. Тодруулбал жирэмсэн үеийнх нь зураг интернэт орчинд тархаж алдартай болгосон гэхэд хилсдэхгүй. Алдартай болохын хирээр түүний өмнөх амьдралын түүхийг сөхөж эхэлсэн нь ганц бие ээжид маш их хүнд тусдаг байжээ. Харин одоо Надя өөрийн өнгөрсөн амьдралд маш их харамсдагаа илэрхийлдэг. Мөн найман ихэр хүүхдийнхээ төлөө үүрийн таван цагт босч тэднийг сургуульд нь хүргэж өгдөг, өөрөөр хэлбэл үүрийн таван цагаас түүний амьдрал эхэлдэг гэж хэлж болох юм. Тэр хүүхдүүдээ төрүүлснээс хойш хэнтэй ч холбоо тогтоож, хайр сэтгэлийн романс үүсгээгүй бөгөөд зөвхөн  хүүхдүүдийнхээ төлөө амьдарсаар ирсэн гэдгээ илэрхийлжээ.

Б.АМИР

Эх сурвалж: www.ZINDAA.mn


 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сак(59.153.84.218) 2018 оны 05 сарын 14

мундаг

0  |  0
unshigch(83.79.32.115) 2018 оны 05 сарын 14

yneheer mundag emegtei

0  |  0
зочин(66.181.185.204) 2018 оны 05 сарын 13

хээ тэр гэдсийг нь хөөрхий зоригтой л эмэгтэй байна ссайн сайхныг хүсье

0  |  0
Top