Кино жүжигчин Дмитрий Орлов хүнд өвчин тусчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 15

46 настай ОХУ-ын жүжигчин, найруулагч Дмитрий Орлов  хүнд өвчин тусан Москвагийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ.

Дмитрий одоогоор Москвагийн эмнэлэгт эмчилгээ хийлгэж эхэлсэн бөгөөд хэдэн сарын дараа хагалгаанд орох тухай мэдэгдсэн байна. Түүнчлэн Орловын өвчний түүхийг олон нийтэд зарлаагүй байгаа юм.  

Дмитрий Орловыг "Ах-2", "Эгч нар аа", "Trackmaker", гэх мэт кинонд гол дүр болон туслах дүрийг бүтээж байснаар нь илүү хүмүүс мэдэх биз ээ. Тэрбээр ихэвчлэн дайны болон эршүүд, хатуу, хүчтэй дүрд тоглох нь элбэг.

Дмитрий анх 39 настай жүжигчин Ирина Пеговатай гэрлэж байсан бөгөөд 2012 онд салсан байдаг. Харин одоо гоо сайхны эмч, жүжигчин Наталья Бражниктай уулзаж эхлээд байсан юм.

Б.АМИР

Эх сурвалж: www.ZINDAA.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zzz(43.242.242.112) 2018 оны 05 сарын 15

жри тварь

0  |  0
Top