Дэлхийн бүх алдар суу эрдэнэшишийн үр тарианд оршдог

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 17

Эрдэнэшиш гэх ургамлыг монголчууд хүнсэнд хэрэглэдэг гэхээс цааш бараг мэддэггүй. Тэгвэл энэхүү ургамлын эх орон нь Мексик юм байна. Эндхийн уугуул оршин суугчид болох индианчууд эрдэнэшишийг хэдэн мянган жилийн өмнө гэршүүлэн тариалж хоол хүнсэндээ хэрэглэж иржээ.

Зэрлэг эрдэнэшишийн үр булцуу нь маш жижиг байдаг. Тэгвэл гэршүүлснээс хойш үр булцууг нь томруулсаар одоогийн хэмжээнд хүргэсэн байна. Мексикт өдгөө зөвхөн том үр булцуутайгаас гадна өнгөний хувьд улаан, цэнхэр, хар гээд  маш олон янзын эрдэнэшиш тариалж байна.

Эрдэнэшиш нь хоол хүнс гэдэг утгаараа олон оронд зөвшөөрөгдөж, олон улсад хэрэглэгдэж байгаа ч  эх орон Мексикт нь дэлхийн хаанаас ч  илүүтэй идэж, хэрэглэдэг. Нэг мексик хүн жилд дунджаар 90 кг эрдэнэшиш иддэг гэсэн тооцоо байдаг аж.

Эрдэнэшишийн эх орон гэсэн албан бус гуншингийн төлөө Мексиктэй Эквадор улс өрсөлддөг. Эндхийн Хапихапа хотод эрдэнэшишд зороиулсан хөшөө дурсгал хүртэл байдаг гэнэ.  Гэхдээ хөшөөний тухайд, тийм ч ховор бус, АНУ, Ирландаас эхлээд Бали аралд хүртэл эрдэнэшишийн хөшөө бий ажээ.  Кубын алдарт яруу найрагч Хосе Марти нэгэнтээ “Дэлхийн бүх алдар суу эрдэнэшишийн үр тарианд оршдог” хэмээн хэлсэн нь ихэд алдаршжээ. Кубын домогт удирдагч Фидель Кастро түүний энэ үгийг эшлэх дуртай байсан гэх ажээ.


С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
гамбир(202.179.18.46) 2018 оны 05 сарын 17

юүгсэнчүгийн

0  |  0
Top