Хорт хавдартай эмэгтэй хоёр ихэр эрүүл хүүхэд төрүүлжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 17

32 настай Америкийн иргэн Даниел хорт хавдрын эмчилгээнээсээ татгалзан хоёр ихэр хүүхэд төрүүлжээ. 2011 онд тэрбээр арьсны хорт хавдраар оношлогдсон байна. Мэс заслын эмч нар түүнийг таван жилийн турш эмчилсэн боловч хорт хавдар сайжраагүй аж. Гэхдээ 2015 онд Даниел жирэмслэн охинтой болсон юм.

Тухайн үед өвчин хүндрээгүй байсан учир охин эрүүл саруул төрсөн байна. Үүнээс хойш хоёр жилийн дараа Даниел хоёр дахь удаагаа жирэмслэн хоёр ихэр хүүхэдтэй болсноо мэджээ.

Эмч нар түүнд цацраг туяаны эмчилгээ хийж байсан учир урагт эрсдэл учруулж болохыг анхааруулсан байна. Даниел хоёр хүүхдээ эрүүл төрүүлэхийн тулд цацрагийн эмчилгээнээс татгалзсан юм. Ийнхүү түүний хоёр ихэр хүүхэд долоодугаар сард эрүүл саруул төрж цацрагийн эмчилгээ хийлгэж эхэлсэн боловч өвчин хэдийнээ хүндэрсэн байжээ. Даниел бүсгүй арван сарын дараа нас барсан бөгөөд одоо түүнд зориулсан кампанит ажил өрнөж байгаа юм байна.


 Б.АМИР

Эх сурвалж: www.ZINDAA.mn


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top