Алдарт дуучин Фрэнк Синатра нэр алдарт хүрсэн шалтгаанаа мафитай холбодог байжээ. Нью Жерсид цагаачилж ирсэн Итали гэр бүлд төрсөн тэрээр амьд ахуйдаа үүнийгээ бусдаас нуудаггүй байсан гэнэ. Танхайрсан хэргээр дунд сургуулиас хөөгдсөн тэрээр энэ үеэс нутгийнхаа уушийн газруудад сохор зоосны хөлсөөр дуулж эхэлсэн гэдэг.
Үнэхээр ч түүний замналыг судлаад үзэхээр мафитай холбоотой гэж үзэх баримтууд олон байдаг гэнэ лээ. “Одооноос эхлэн зуунаас зуунд” хэмээх кинонд тоглохдоо тэрээр дүрээ гайхалтай амьдруулсан. Энэ дүрд тоглохдоо тэрээр туршлагатай хамтрагчдаасаа бус, жинхэнэ мафийн найз нөхдөөсөө туршлага судалсан байх магадлал өндөр гэж үздэг ажээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 1 )
ОРОСЫН ЕВРЕЙ ДУУЧИН ИОСИФ КОБЗОН СИНАТРАГ ДУУРАЙЖ МАФИТАЙ НӨХӨРЛӨН НЕФТЬ НАЙМААЛНА ГЭЖ НЭГ ХЭСЭГ ТАВАРЦАГЛАЖ БИЛЭЭ