Аргентин залуу үлгэрийн баатар шиг болох гэж 35 мянган доллар зарцуулжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 23

 Аргентины иргэн 25 настай Луи Падрон 14 настайгаасаа эхлэн үлгэрийн баатар Эльф шиг болох өөрчлөлтөө хийж эхэлжээ. Уран зөгнөлт үлгэрийг шүтэн биширдэг тэрбээр гадаад төрхөндөө сэтгэл хангалуун бус явдаг байсан учир Эльф болж хувирахыг хүссэн байна. Залуу 10 жилийн туршид 35 мянган доллар зарцуулж өөрчлөлт хийжээ.

Луи цахим хуудсаа идэвхтэй ажиллуулж, хүмүүст өөрийнхөө талаар мэдээлэл хүргэдэг аж. Тэрбээр гоо сайхны мэс засалд олон удаа орж, нүдний өнгө, чихний хэлбэр, эрүүгээ огт өөр болгож, арьсаа цайруулсан байна.

Луи одоо үлгэрийн баатар шиг харагдаж байгаа ч гадаад төрхөө илүү төгс болгохоор үргэлжлүүлэн алхам хийнэ гэжээ. Гэхдээ тэрбээр саяхан өмнөх царай зүс, нүднийх нь өнгө гоё байсан ч юмуу гэж ярьсан байна.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top