“Маркетингийн хөдлөшгүй 22 хууль” уншигчдыг байлдан дагуулж эхэллээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 23

Дэлхий дахинаа “бестселлерийн зохиолчид” хэмээн алдаршсан Ол Райс, Жек Троут нарын “Маркетингийн хөдлөшгүй 22 хууль” ном Б.Мишигдорж нарын орчуулгаар уншигч таны гар дээр очиж байна.

Тус ном нь бизнесийн салбарт мөрдөх ёстой 22 хуулийг “Эдгээрийг зөрчвөл эрсдэлд унана” уриатайгаар хэвлүүлсэн нь уншигчдын таашаалд нэгэнт нийцжээ. Уншигч та энэ номтой учирснаар “Илүү сайн байснаас анхдагч байсан дээр” хэмээсэн ухагдахууныг ойлгож, “Брендийнхээ нэр төрлийг олшруулах нь давж гарамгүй аюулыг бий болгодог” зарчмыг ухаж, “Та ямар нэг зүйлийг олж авахын тулд өөр нэг зүйлийг орхих хэрэгтэй” хуулийг ч ухаарах болно.

Тэгвэл энэ мэтчилэн маркетингийн 22 хуулийг танд ухааруулж учирласан энэ номыг тавдугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болох “Номын баяр” үзэсгэлэн худалдаанд олны хүртээл болгохоор зэхснийг дуулгахад таатай байна. Ол Райс, Жек Троут нарын “Зах зээлийн сегментчилэл” ном нь дэлхий дахинаа нэрд гарч, олон эдийн засагчид, оюутан сурагчид ширээний номоо болгосон түүхтэй бөгөөд эрхэм хоёрыг дэлхий дахинаа хамгийн алдартай маректингийн стратеги төлөвлөгөө боловсруулагчид хэмээн үнэлдэг билээ.

Дашрамд дурдахад “Байршихуй” номоороо бестселлер болсон эрхэм хоёрын  “Маркетингийн хөдлөшгүй 22 хууль” номыг уншсан томоохон пүүс компанийн захирлууд ““Маркетингийн хөдлөшгүй 22 хуулийн тухайд миний өрсөлдөгчид үүнийг битгий л олоод уншчихаасай гэж залбирмаар тийм гайхалтай ном болж чаджээ” хэмээн товчхон бөгөөд тодорхой дүгнэжээ.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top