“Амин инвест”-ийн 3 ном эрэлттэй байна

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 25

Өнөөдөр, маргааш Сүхбаатарын талбай дээр “Номын баяр” үзэсгэлэн худалдаа явагдаж, номын хорхойтнуудын хөлд дарагдаж байна. Уран зохиол, хөдөө аж ахуй, бизнес марктенгийн гээд олон төрлийн ном байгааг үзэсгэлэнд оролцогчид хорхойсон ярьсаар. Тэгвэл “Амин инвест” компаниас эрхлэн гаргасан “Марктенгийн хөдлөшгүй 22 нууц”, “Очир огтлогч”, “Рекламны сэтгэл зүй” гурван ном хамгийн эрэлт хэрэгцээтэй байгааг номын хорхойтнууд онцоллоо. Дээрх номнуудыг дэлхий дахинаа “бестселлерийн зохиолчид” хэмээн алдаршсан Ол Райс, Жек Троут, Дэвид Опилви, Cesue Michel Rolch нарын бүтээл гэдгийг ч зарим уншигчид гадарлах байх.

Дээрх гурван номоос зөвхөн “Марктенгийн хөдлөшгүй 22 нууц”-ыг тухайд цухас дурдвал, бизнесийн салбарт мөрдөх ёстой 22 хуулийг “Эдгээрийг зөрчвөл эрсдэлд унана” уриатайгаар хэвлүүлсэн нь уншигчдын таашаалд нэгэнт нийцжээ. Уншигч та энэ номтой учирснаар “Илүү сайн байснаас анхдагч байсан дээр” хэмээсэн ухагдахууныг ойлгож, “Брендийнхээ нэр төрлийг олшруулах нь давж гарамгүй аюулыг бий болгодог” зарчмыг ухаж, “Та ямар нэг зүйлийг олж авахын тулд өөр нэг зүйлийг орхих хэрэгтэй” хуулийг ч ухаарах болно.

Дашрамд дурдахад “Байршихуй” номоороо бестселлер болсон эрхэм хоёрын  “Маркетингийн хөдлөшгүй 22 хууль” номыг уншсан томоохон пүүс компанийн захирлууд ““Маркетингийн хөдлөшгүй 22 хуулийн тухайд миний өрсөлдөгчид үүнийг битгий л олоод уншчихаасай гэж залбирмаар тийм гайхалтай ном болж чаджээ” хэмээн товчхон бөгөөд тодорхой дүгнэжээ.

С.Ууган

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(103.57.92.150) 2018 оны 05 сарын 28

waxaxxa nomoo zarah geed recklamdaad bgaam uuu iim nomnuud languugar duuren l bnshdeee

0  |  0
Top