Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежоос БНЭУ-ын Элчин Сайдын яамтай хамтран зохион байгуулсан Иогийн Зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ.
БНЭУ-ын түүх соёл, ёс заншлыг суралцагчдад танин мэдүүлэхийн зэрэгцээ Иогийн дасгалын түүх, мөн чанар, үр өгөөжийг сурталчлан таниулах зорилготой Зургийн үзэсгэлэнг нь Олон улсын Иогийн өдрийг тохиолдуулан тус сургуулийн Номын санд гаргасан бөгөөд 06 дугаар сарын 07-ыг хүртэл ажиллана.
Цаашид ҮУПК нь БНЭУ-ын Элчин Сайдын яамтай хамтран “Энэтхэг орныг хэн сайн мэдэх вэ“ сэдэвт ханын сонин, гар зураг, эссэ бичлэгийн уралдаануудыг зохион байгуулах юм.
Дашрамд дурдахад Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж нь 1995 онд БНЭУ-ын Ерөнхий сайд асан Ражив Гандийн нэрэмжит сургууль болсон.
1996 оноос Монгол Улсын Засгийн Газар БНЭУ-ын Засгийн Газартай хамтран ажиллах ажиллагааны хүрээнд сургалтын орчинг шинэчлэх, сайжруулах, багш ажилчдыг чадавхжуулах чиглэлээр гурван үе шаттай төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж эхэлсэн.
Өнөөдөр ҮУПК-ийг Монгол Улсын мэргэжлийн боловсролын салбартаа тэргүүлэгч сургууль болтлоо хөгжихөд БНЭУ-ын Засгийн Газраас нийлүүлсэн орчин үеийн тоног төхөөрөмж, багш, ажилтнуудыг ажлын байранд нь давтан сургах, дадлагажуулах, тэдний англи хэлний мэдлэгээ сайжруулахад нь үзүүлсэн дэмжлэг туслалцаа жинтэй хувь нэмэр болжээ.
Сэтгэгдэл ( 0 )