Бялуу урлалыг урлаг болгон хөгжүүлж, урлаачдын уран чадварыг сорьдог олон улсын уралдаанд монгол бүсгүй М.Наранчимэг тэргүүлжээ. Тэрбээр Англи улсад зохиогдсон олон улсын бялуу урлаачдын GATSBY сэдэвт уралдааны SWEET EASY төрөлд оролцож нэгдүгээр байр эзэлсэн байна. Уг тэмцээнд дэлхийн 62 орны амттан урлаачид оролцжээ.
“Sаran cake”-ээрээ овоглогдон хэдийнээ монголчуудын танил болсон М.Наранчимэг бүсгүй өмнө нь АНУ-д болсон ICES буюу “International cake exploration societe” гэх 40 дэх удаагийн уулзалт, шоунд эх орноо төлөөлөн оролцож гуравдугаар байрын шагнал хүртэж байсан гэнэ. Бялуу урлалын бурхан тэнгэр хэмээн зүй ёсоор өргөмжлөгдөх болсон М.Наранчимэг бүсгүйдээ уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 2 )
mundag busgui shu
Mundag bvsgvi shvv estoi l urlalin burhan tenger yma