БСШУСЯ, Соёл, урлагийн газар, “Алтан хальс” холбоо хамтран зохион байгуулсан “Алтан хальс индепендент кино наадам” шилдгүүдээ тодрууллаа.
Энэ жилийн кино наадамд “Хүүрнэлт кино”, “Хүүхэлдэйн кино”, “Баримтат кино”, “Эксперименталь кино” гэсэн төрлөөр гадаадын 55 орны 487, Монголын 27 бүтээл өрсөлдөж нийт 31 бүтээл тодорсноос 17 нь Монгол кино байлаа. "Алтан хальс" дээд шагналын эзнээр Бельгийн "Майн баяр" кино тодров.
Шилдэг Олон улсын баримтат кино төрөлд ялагч бүтээл: Марина-Эвелина Кракана – “Түлшний шүүр” (Румын)
Шилдэг олон улсын хүүрнэлт кино төрөлд ялагч бүтээл: Роман Любый – “Гахайнууд” (Украин)
Шилдэг олон улсын эксперименталь кино төрөлд ялагч бүтээл: Майкл Лайонс – “Кино давтамж 31: Шисэндо” (Япон)
Шилдэг олон улсын хүүхэлдэйн кино төрөлд ялагч бүтээл: Шинпэй Шэнь – “Лянхуа дэнлүү” (БНХАУ)
Шилдэг Монгол эксперименталь кино төрөлд ялагч бүтээл: Эрдэнэ-Очирын Отгон-Эрдэнэ – “Замхрал”,
Шилдэг Монгол хүүрнэлт кино төрөлд ялагч бүтээл: Гантулгын Номин – “Түлхүүр”,
Шилдэг Монгол баримтат кино тусгай шагналыг Баттулгын Гантулга – “Сүмбэр”,
Сонголтын хорооны шагналын эзэн бүтээл: Цагаанцоожийн Галсандорж – “Хөл нүцгэн” бүтээлүүд шилдгээр шалгарлаа.
Ч.Бүжин
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )