“Мони энгэр дэх эртний хийд-Бадигар сүм” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

2018 оны 06 сарын 12

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Буга хотын гэрэл зургийн нийгэмлэгийн дарга Шэ Шо Хо тэргүүтэй 20 уран бүтээлч Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны урилгаар Монголд айлчлалаа. Тэдний “Мони энгэр дэх эртний хийд-Бадигар сүм” гэрэл зургийн  нээлт өчигдөр Театрын музейн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийв.

Үзэсгэлэнд Бадигар сүмийн зан үйл, ёс заншил, үйл ажиллагааны өнгө төрхийг илэрхийлсэн 60 гаруй бүтээл дэлгэгджээ. Уг үзэсгэлэнгийн гол ач холбогдол нь хоёр орны соёлын харилцааг өргөжүүлж туршлага солилцох гүүр болж байна хэмээн Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны тэргүүн Ц.Батбаатар онцлов. Үзэсгэлэн хоёр өдрийн турш үргэлжлэх аж.

Ч.Бүжин


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top