Нью-Йорк хотын таксины жолоочийн тэмдэглэл дэлхийг уйлуулж байна-Хүн байхын утга учир

2018 оны 06 сарын 30

Дуудлага өгсөн хаягийн дагуу байрны гадаа ирмэгц сигналдлаа. Хэдэн минут хүлээсний дараа дахин сигналдав. Орой ээлжийн хамгийн сүүлчийн дуудлага байсан тул орхиод явчихмаар байсан ч яагаад ч юм машинаанаасаа буун байшинд дөхөж очоод хаалгыг нь аажуухан тогшлоо.
 

"Жоохон хүлээзнээрэй одоохон" хэмээн сулхан хоолойгоор хөгшин эмээ хариуллаа. Ямар нэг зүйлийг шалан дээгүүр чирэх нь сонсогдоно. Нэлээн удсаны эцэст 90 гаруй насны жижигхэн эмээ миний урд хаалга онгойлгон гарч ирэв. Эрээн судалтай даашинз, торон гивлүүртэй жижиг малгай өмссөн тэр яг л 40-өөд оны киноноос гараад ирэв үү гэмээр санагдаж байлаа. Түүний хажууд жижигхэн чемодан байх бөгөөд гэрийг нь ажвал сүүлийн хэдэн жил хүн амьдраагүй болов уу гэлтэй бүх тавилгыг нь даавуугаар бүтээсэн байх юм. Ханан дээр ямар ч цаг байсангүй, шүүгээ болгоны тавиур хов хоосон.

- Миний чемоданыг гаргаж өгөхөд туслаач гэж тэр хэлэв. Би чемоданыг нь машинд хийчихээд буцаж ирж эмээг түшихэд тэрээр надаас зөөлхөн сугадаж зугуухан алхсаар машинд суув. Эмээг надад баярлаж талархахад нь " Зүгээр дээ, би үйлчлүүлэгчидээ өөрийнхөө ээжийг амьд байсан бол халамжлах байснаар л халамжлахыг хичээдэг юм" гэж хариулав.
- Өө тиймүү. Ёстой сайн хүү байна. Энэ миний очих хаяг, хотын төвөөр дамжин очиж болох уу?
- Хотын төвөөр дамжина гэвэл нилээд тойрч очих байхдаа эмээ
- Зүгээр зүгээр. Би асрамжийн газар луугаа очиж байгаа болохоор яараагүй ээ.
Би толиндоо түүнийг харлаа. Түүний харцан дахь оч хэдий унтарчээ. Гэвч тэрээр ямар нэг зүйлд итгэлтэй байх бөгөөд түүний нүднээс зөөлөн туяа цацарч байлаа.
- Гэр бүлээс минь үлдсэн хүн байхгүй хэмээн зөөлөн хоолойгоор хэлээд эмч нар намайг удаан амьдрахгүй гэж хэлсэн хэмээн үргэлжлүүлэхэд нь би таксины тоолуураа аажуухан унтраалаа.
- Ямар замаар явах уу хоёулаа хэмээн би түүнээс асуулаа. Шөнийн туршид бид 2 хотоор зугаалж тэр нэгэн цагт лифт ажилуулагчаар ажиллаж байсан газраа, нөхөртэйгээ анх суусны дараа амьдарч байсан дүүргээ зааж өгч билээ. Мөн тавилгын дэлгүүрийн урд түр зогсохыг гуйлаа. Түүнийг жоохон охин байхад тэнд бүжгийн заал байдаг байсан бөгөөд тэрээр бүжгийн дугуйланд нь явдаг байжээ. Зарим үед намайг ганц нэг байшингийн урдууд аажуухан явахыг гуйх бөгөөд ямар нэг бодолд автан чимээгүйхэн тэдгээр байшингууд руу ширтэнэ. Гүн харцны цаана ямар дурсамж нуугдаж байгаа нь шигүү ойг алсаас харахад нууцлаг бөгөөд сүрдмээр байдагтай адил санагдана. Үүр цайж нарны туяа багахан туяарч эхлэхэд тэрээр гэнэт:
- Би их ядарч байна. Явъя даа хэмээлээ.

Бид 2 түүний заасан хаяг руу юу ч ярилгүй чимээгүйхэн явцгаав. Намхан цагаан байшингийн гадаа ирмэгц 2 сувилагч түүнийг тосон авахаар гарч ирэн түүнийг тун анхаарал болгоомжтой түшиж хөдөлгөөн бүрийг нь ажиглана. Намайг машины араас түүний чемоданыг гаргаж байх хооронд тэрээр аль хэдий тэргэнцэр дээрээ суужээ.

- Чамд хэдийг өгөх билээ хэмээн түрийвчээ онгойлгон асуув.
- Хэд ч хэрэггүй ээ эмээ.
- Амьдрахад чинь мөнгө хэрэгтэй шүү дээ...
- Өөр зөндөө зорчигч байгаа гэж хэлээд өөрийн эрхгүй би түүнийг тэвэрч билээ. Тэр намайг өөрийнхөө хэмжээнд тун чанга тэвэрсэн.
- Өнөөдөр чи надад жаргалтай мөчийг бэлэглэлээ. Баярлалаа гэж тэрээр гараас минь атган хэлээд 2 сувилагчийн хамт өглөөний манан дунд уусан ууссаар асрамжийн газар луугаа орлоо . Ард минь хаалга хаагдах чимээ сонсогдлоо. Энэ бол амьдралын төгсгөл, амьдралын хаалга хаагдаж байгаагийн чимээ байсан юм.

Ямар ч зорчигч авалгүйгээр зорилгогүй хаашаа ч хамаагүй гүн бодолд автан явсаар л байлаа. Бүхэл өдрийн туршид ямар нэг зүйл ярихыг хүссэнгүй. Эмээ дээр ууртай нэгэн жолооч таараад түүнийг хүлээж тэсэлгүй орхиод явсан бол яана? Би машинаасаа буулгүй сигналдчихаад яваад өгсөн бол яана?
Би амьдралдаа хэзээ ч ийм чухал зүйлийг хийж байгаагүй юм билээ.
Бидний анзааралгүй орхисон, тэвчилгүй хаясан, чухалд тооцолгүй өнгөрөөсөн аливаа нэгэн зүйл хэн нэгний хувьд ямар чухал, ямар үнэ цэнэтэй, ямар жаргалтай зүйлд хувирдагийг бид мэдэхгүй...

...Note of NY taxi driver.


Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.21.200) 2020 оны 04 сарын 30

Хүний амьдралын сүүлчийн мөч хамгийн үнэн, хамгийн хүнд, хамгийн нандин байх юм даа. Хөөрхий дөө түүний сүүлчийн дурсамжтай мөчийг хамтдаа өнгөрөөсөн буян нь эргээд өөрт нь ирнэ дээ.

1  |  0
Зочин(46.223.193.245) 2018 оны 07 сарын 02

Би хөгшчүүдийн асрамжийн газар өглөөний цай бэлддэг ажил хийдэг юм. Тэд үнэхээр өрөвдмөөр тэднийг харах болгонд ээж аавдаа очиж үнсүүлж хажууд нь хань болоод суухсан гэж их боддог. Хэн нэгнийг үргэлж хүлээдэг мэт нэг л гунигтай хүний мөрөөсөл болсон төгсгөлөө хүлээж байгаа хөөрхий тэр хөгшчүүл. Өчигдөрхөн өглөөний цайнд юу уумаар байгааг асуугаад явж байсан хүн маргааш өглөө очиход эмнэлэгт хүргэгдсэн байх нь олонтаа энэ бүгдийг хараад мэдрээд болхоор чухам амьдрал юу юм бэ утга учир нь юундаа байна вэ ижий аавтайгаа ачилж чадсан билүү өөрсдөө нас дээр гарвал яах вэ гээд их л юм бодож байна да

0  |  0
varane(103.229.121.161) 2018 оны 07 сарын 01

Сэтгэл хөдөлчихлөө. Сайхан сайхан.

0  |  0
tuul(27.123.212.142) 2018 оны 07 сарын 01

Saihan setgel haana ch Hend ch bdag . Manaihan yum l bol Mongolchuud iim bish gh yum. Olon saihan setgeltei Mongolchuud bii shuu.

0  |  0
Zulaa(66.181.185.132) 2018 оны 06 сарын 30

Амьддаа нэг нэгнээ хайрлаж амьдарцгаая!

0  |  0
.(66.181.161.78) 2018 оны 06 сарын 30

Gaikhaltai zaluu bn.Kharamsaltai ni mongolchuudad iim setgel ygyi.zubkhun tyriibchteil kharitsdag setgelgeenii tuiliin yaduurald orson khymyys shyy

0  |  0
Album(66.181.191.150) 2019 оны 06 сарын 14

Манай ээж нэг америк эмэгтэйг асрамжийн газар хэвтүүлэхгүй гээд гэртээ байлгаж асарч байсан. Жил гарангийн дараа өнгөрсөн. Ээж тэгж асарч байснаа хүмүүст яриад явдаггүй. Бараг би л мэдэх байх... Сайхан хүмүүс хаана ч байдаг. Бас би тийм сайхан хүний үр нь гэхээр бахархдаг...

1  |  0
Зочин(66.181.160.31) 2018 оны 06 сарын 30

Тэр эмээ одоо харамсах юмгүй болсон бхйх жолоочид сэтгэлийн буян ирэх байх даа

0  |  0
Зочин(202.179.27.193) 2018 оны 06 сарын 30

Хүн байхын утга учир ХАЙР, хайрлах сэтгэл юм гэж боддог.

0  |  0
Top