Монголын сор болсон үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй зэрэгцэн дэлхийн од дуучин тайзнаа гялалзах гайхалтай мэдээг дуулгая. Дэлхийд нэр алдраа түгээсэн, хөгжмийн ертөнцөд олон рекорд амжилт тогтоосон Black Eyed Peas хамтлагийн реппер Apl.de.ap энэ үдэш “Монголын сайхан бүсгүй” наадмын тайзнаас Монголын үзэгчидтэй уулзах гэж байна.
Монголын эмэгтэйчүүдийн “Хатан эрдэнэ” холбооноос зохион байгуулж буй “Монголын сайхан бүсгүй-2018” 15 дахь удаагийн уралдаан өнөөдөр /2018.06.30/ 18.00 цагаас Zaisan Hill цогцолборт болно. Монгол орны өнцөг булан бүрээс шалгарсан 18 гоо бүсгүй өнөөдөр мэдлэг оюун, авьяас чадвар, дотоод мөн чанар, гоо үзэсгэлэнгээ илэрхийлэн гаргах учиртай. Оюунлаг, хүмүүнлэг, гоо зүйн энэ уралдааны ялагч Алтан эрдэнийн өргөмжлөл хүртэж, 20 сая төгрөг, 999 сорьцтой цалин цагаан мөнгөн титмийн эзэн болох юм.
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 2 )
МИССИЙН МАНГАА МЯНГАА ЭНЭ ХАРД ХАЛААГАА ӨГЧ БАЙГАА ЮМ БАЙХ ДАА.
Нүцгэн хүүхэн харснаар зугаацснаар улс хөгжихгүйг 1990 оноос хойш харлаа. Одоо зугаа цэнгэлээ багасгаж үйлдвэрлэл явуулж сурмаар байна. Хувцас, хүнс дийлэнх нь гаднаас авдаг, залхуу Монгол. Морь, хүүхэн хоёроо жилийн 4 улирал уралдуулаад одоо хэрээс хэтэрлээ.