Дэлхийн улсууд хөлбөмбөгөөр амьсгалж буй энэ үед халуухан фанатуудын тухай ярихгүй өнгөрч үл болно. Хамгийн халуухан гэгддэг Бразил, Испанийн фанат бүсгүйчүүдээс гадна эзэн орны фанат бүсгүйчүүд дэлхийн нийтийн нүдийг ёстой л хужирлах шиг болж байна.
1978 оноос хойш шөвгийн наймд шалгарч үзээгүй ОХУ-ын шигшээ баг ёстой л “дошин дээрээ атаман” бай л даа гэдэг үгийн биелэлийг харуулж буй. Дэлхийн аваргын тоглолтыг эхлүүлэхдээ л таван гоол хийсэн ОХУ-ын шигшээ баг хүн бүрийн гайхшралыг төрүүлж, анхааралд нь өртсөн гэхэд болно.
Түүнээс гадна өчигдөр орой болсон Орос, Испанийн тоглолтыг Ерөнхийлөгч Владимир Путин ирж үзээгүй нь баг нь шөвгийн 16 –д үлдсэнд сэтгэл нь ханасан уу, эсвэл багаа наймд үлдэнэ гэдэгт итгээгүй юу аль нь байлаа ч ОХУ-ын шигшээ баг хэний ч таамаглаагүй амжилт үзүүлж, тоглогчид нь улсаасаа их хэмжээний хангамж хүртэхээр болж байгаа юм.
Герман, Испани, Аргентин, Португал гээд аваргуудад халгаатай энэ жилийн дэлхийн аварга залуу, шинэ багаар сэлгээ хийж, улам үзүүштэй болсоор байна. Ингээд дэлхийн аваргын халуухан фанатуудтай танилцана уу.
Б.Баргужин
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 2 )
Дэлхийн аврага гэдэг чинь үнэхээр баяр баясгалан гоёж гоодох,уйлах гомдох,зодоон цохио хийхгээд л хүнээс гарч болох бүх зан араншин гарж байна.ok. . .
ТЭР ТЭВЭРЧИХСЭН БАЙГАА НЬ МИССИЙН МАНГАА МЯНГАА БИШ ҮҮ ТА МИНЬ ЭЭ.