“Time machine” уран зургийн үзэсгэлэн Монголд айлчиллаа

2018 оны 07 сарын 06

 

Монгол улсын соёлын элч зураач Заяасайханы “Time machine” хэмээх эх орондоо гаргаж буй хоёр дахь үзэсгэлэн  энэ сарын нэгнээс тавны  өдрүүдэд Q art Gallery-д тавигдаж уран зураг сонирхогчдын мэлмийг баясгалаа.

Монгол хатдыг, монгол эмэгтэйчүүдийг бишгүүр хөгжимтэйгээр, тун сонирхолтой, тун өнгөлөг зурдгаараа олонд танигдсан тэрбээр “Талын нүүдэлчин түмний амар бус амьдралын хэвшил дунд үл алдагдсан Монгол бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэн сэтгэл татам нууцлаг дүр төрх, монгол ахуй, соёлыг” энэхүү үзэсгэлэнгээрээ харуулахыг зорьжээ.

Дорнын ард түмэн тэр дундаа нүүдэлчдийн бүтээсэн урлаг соёл түүхийн үнэт зүйлийг орчин үеийн ахуй амьдралтай хослуулсан нь эрин зуунаас эргэн өнгийж харахад нэн сонирхолтой нууцлаг бөгөөд гайхам сонин. 

Тэрээр нүдэнд үл үзэгдэх сүнслэг нарийн учир холбоос, үүдэл анхдагч логикт дарааллыг уран бүтээлээрээ дамжуулан мэдрүүлэхийг хүсжээ.

Эртний нүүдэлчдийн амьдрал, түүх соёлоос сэдэвлэн, уламжлалт хийгээд контемпорари арга барилыг хослуулж, олон өнгийг гоёмсгоор зангидан, голдуу монгол эмэгтэйчүүдийн гоо сайхан, мөн чанар хийгээд хүн байгалийн харилцан шүтэлцээг дүрсэлдэг тэрээр 20 гаруй улсад үзэсгэлэнгээ гаргасан, дэлхийн тавцанд амжилттай яваа манай зураачдын нэгэн тод төлөөлөл юм.

Ингээд та бүхэнд үзэсгэлэнгийн онцлох зургуудаас толилуулж байна.

 Ч.Бүжин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top