Америкийн далайн сүүн тэжээлтэн амьтдын судалгааны төвд Келли нэрт дельфин маш нэр хүндтэй болжээ. Тэнд байх бүх дельфинүүдийг усан санд унасан хогийг түүж авчраад хариуд нь загас авдаг болгож сургажээ. Энэ нь өөрсдөөр нь амьдрах орчныг нь цэвэрлүүлэх нэг хэлбэр юм. Гэтэл Келли ямагт бусдаас нэг алхмын өмнө явсаар байлаа. Тэр олсон цаасаа чулуун дор нууж байгаад дасгалжуулагчийг ойртож ирэхэд гаргаж өгч загас авдаг байв.
Хэсэг хугацааны дараа Келли цаасны хэмжээнээс шалтгаалахгүй загас авч болж байгааг ойлгоод олсон цаасаа олон хэсэг жижиглэн хуваагаад нэг цаасаар олон загас авч чаджээ.
Ингээд зогссонгүй нэг өдөр усан санд цахлай шувуу унахад олж аваад дасгалжуулагчийг иртэл хүлээжээ. Шувуу хэмжээгээр том байсан тул дасгалжуулагч хариуд нь олон загас өгчээ. Энэ нь Келлид шинэ санаа төрүүлсэн байна. Тэр авсан загасаа идэлгүй хадгалж байгаад цахлай барьдаг болжээ. Ингэснээр илүү олон загастай болж болохыг ойлгосон байна.
Ш.Батзориг
Сэтгэгдэл ( 2 )
yamar uhaantai um be caihan amidarhiin mon chanariig ene hoorhon delifin mash cai oilgocon bn er ni delifinii tarhinii rezonanc mash huchtei huneec iluu ni ted muu canaa baihgui urgelj bucdad tuclah chadvartai bn harin hun can canaalj bac muu canaalj chaddag nii delifineec cul doroi horon bolj taarch baigaa um
huurhun yum be