Британийн нэрт физикч Стивен Хокинг дэлхий гарцаагүй сөнөхийг хэлээд, энэ сүйрлийн нарийн товыг дурджээ.
Хэрвээ дэлхийн уур амьсгал өнөөдрийнх шиг цаашид өөрчлөгдөх юм бол, ирээдүйд манай гарагийн агаар мандал маш их халж, Сугар гарагийнхыг санагдуулж эхлэнэ гэдэгт Хокинг итгэлтэй байна. Сугар гарагийн гадаргуугийн температур Цельсийн 467 орчим градус байдаг бөгөөд агаарын даралт нь дэлхийнхээс 96 дахин их байдаг аж.
Хүлэмжийн нөлөөний улмаас энэ гарагт уур амьсгалын байдал ийм болсон бөгөөд энэ нөхцөлд үүлний зузаан давхарга нарны дулааны нэвтрүүлдэг ч,буцаж гарах боломж олгодоггүй байна.
Эрт дээр үед Сугар гарагийн нөхцөл байдал огт өөр байсан байж болох бөгөөд энэ гарагт далай, тэнгисүүд байсан байж болох ч, Наранд ойр байдгаас болоод яваандаа далай, тэнгис ууршиж, агаар мандлыг их хэмжээний уураар дүүргэжээ.
Одоо Дэлхийд нэлээд бага хэмжээтэй ч, ийм үйл явц болж байгаа аж. Бүр 100 жилийн дараа манай гарагийн уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох аргагүй болж, хүн төрөлхтөний шинэ орон гэр эрж хайх асуудал гарна хэмээн Хокинг хэлж байжээ.
Сэтгэгдэл ( 7 )
yanaa 100-han jil uu
Delxii bol bidentei bidengvi orshino.Xvn torolxtnoos xamaagvi urt nastai bx.Delxii ooroo amid garig!!!! Duraa xvrvel xed xed shilgeegeed l ergeed ooriinxoo togtotsoo olchixno.Bid nar ene delxii anx vvsxed bgaagvi.Sonoxod ch bas bxgvi.Delxiin ix aguu tsag tvvxen xugatsaand bidnii tsag ve gants tseg ch bolj chadaxgvi.Delxii Sugar geed garigiin yum galaxynii yum sansar ene ter yarij bxaar yaaj Baigalaa xairlax svitgexgvi xvmvvjil uxamsartai bolox talaar l anxaar!!!!!!!
Логик талаасаа гэр орноо цэвэрлэхгүй удаан байвал нян бактерид идэгдэж халдварт ѳвчин гарч бохироосоо болоод баларна.Үүнтэй ижил тосруулсан гэр маань дэлхий.Цэвэрхэн дор бүрнээ ѳѳриймсѳг цэвэрхэн байлдаа.Шинжлэх ухаан онол энэ тэр хэрэггүй энгийн зүйлээс хүн тѳрѳлхтѳнг аварч болно.Дэлхий сѳнѳх болоогүй шүү. Хүн тѳрѳлхтѳн харин сүйрнэ гэдэг л үнэн.Дэлхийн биш хүн тѳрѳлхтѳний насыг уртасгах тухай бичээч.
100 жил
ERDEMTEDIIN MEDLEGIIG HADGALDAG HUR SISTEMTEI BOLMOOR YUM BNA