“Монголын уламжлалт гар урлал” үзэсгэлэн худалдаа болно

2018 оны 07 сарын 23

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Биеийн тамир спортын газар хамтран 2018 оны 08 – р сарын 11-15 ний өдрүүдэд Хүй долоон худаг дахь Монгол наадам цогцолборт “Нүүдэлчин Монгол”  наадмыг зохион байгуулах гэж байна. 

"Нүүдэлчин Монгол" наадмын хүрээнд Соёлын биет бус өвийн их наадам, Үндэсний спортын 6 -р их наадам зохион байгуулагдах бөгөөд 21 аймаг, нийслийн 9 дүүргийн Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 700 гаруй ардын авьяастан, гар урчууд болон 2000 гаруй үндэсний спортын тамирчид  хүй долоон худагт отоглон бууж өөрсдийн авьяас билэг авхаалж самбаа, ур чадвараа сорих бөгөөд Соёлын биет бус өвийн ай савд багтах  “Монголын уламжлалт гар урлал” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдах юм

Уг үзэсгэлэн худалдаа нь Монгол түмний уламжлалт гар урлал, уран бүтээлийн уламжлалт арга барилыг хойч үед өвлүүлэн уламжлуулах, гар урчууд, бизнесийн байгууллагын хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх,   гар урчуудыг алдаршуулах, гар урлалын бүтээл, бүтээгдэхүүнийг олон нийтэд худалдаалах боломжийг бүрдүүлэх зорилготой юм.

“Монголын уламжлалт гар урлал” үзэсгэлэн, худалдаа нь дор дурьдсан 10 төрлүүдийн хүрээнд зохион байгуулагдана.

  1. Монголын үндэсний хувцасны гар урлал
  2. Уламжлалт эсгий гар урлал
  3. Уламжлалт арьс ширэн гар урлал
  4. Монгол зургийн уламжлалт гар урлал
  5. Монгол сийлбэрийн уламжлалт гар урлал
  6. Уламжлалт уран хатгамал, оёдол, нэхэх сүлжих гар урлал
  7. Уламжлалт наамлын гар урлал
  8. Үндэсний хөгжмийн зэмсэгийн гар урлал
  9. Мал аж ахуйн тоног хэрэгсэлийн гар урлал

10.  Монгол дарханы гар урлал

“Нүүдэлчин Монгол” наадмын үеэр зохион байгуулагдах уг үзэсгэлэн, худалдааны үеэр бүтээгдэхүүнээ олон түмэнд дуудлага худалдаагаар худалдаалах боломжийг мөн оролцогчдод олгох юм.

“Монголын уламжлалт гар урлал” үзэсгэлэн худалдаанд оролцох хүсэлтэй, иргэн аж ахуйн нэгж нь дор дурьдсан материалыг бүрдүүлэн 2018 оны 07 – р сарын 23 – 31 өдрүүдэд ariunzaya1213@gmail.com цахим шуудангаар ирүүлэх болон Засгийн газрын 2 – р байрны 129 тоот өрөөнд өөрийн биеэр авч ирж бүртгүүлнэ үү.

Бүрдүүлэх материал:

  • 1.     Аж ахуй нэгж бол албан хүсэлт, Иргэн бол өргөдөл,
  • 2.    Аж ахуйн нэгж бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар
  • 3.     Худалдаалах бараа бүтээгдэхүүний танилцуулга, өнгөт зураг, ашиглах талбайн хэмжээ
  • 5     Эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны талаар холбогдох байгууллагаас гаргуулсан дүгнэлт

Үзэсгэлэн зохион байгуулах байршил, асар, майхан болон бусад холбогдох мэдээллийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын мэргэжилтэн Г.Ариунзаяа / 51.264945 / - с тодруулна уу.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top