"Интро 2018 электроник олон улсын хѳгжмийн фестиваль” ирэх наймдугаар сарын 4-нд “Монгол Шилтгээн” амралтын газар болох гэж байна. Интро олон улсын хөгжмийн наадам нь 2009 онд анх Бээжин хотноо зохион байгуулагдаж байсан бөгөөд тус наадмын цуваа Шанхай, Шиедао, Шиамен, Амстердам зэрэг хотуудад найман жил тасралтгүй болжээ.
Хөгжмийн фестивальд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүс “Электрон хөгжим” хэмээх нэгэн дээвэр доор цуглаж, хуурамч зангаа таягдан хаяж, уйтгар гунигаа мартаж, бүжиглэн цэнгэдэг байна. Тус хѳгжмийн фестивальд Герман, Хятад, Монгол, Япон, Солонгос, Вьетнам, Литв зэрэг улсуудын 20 гаруй уран бүтээлчид оролцоно. Мѳн гадаадын жуулчдыг урин оролцуулж байгаагаараа онцлог аж.
Сэтгэгдэл ( 0 )