Модерн бүжиг үндэслэгчдийн нэг Айседора Дунканыг өөрийн балетын сургууль байгуулахаар зөвлөлт Орос урьсан байна. 1921 оны аравдугаар сард Айседора Москвагийн Большая Садовая гудамжин дахь нэрт зураач Георгий Якуловын студид цай уухаар иржээ. Энэ ер бусын урлангаас тэр өөрийн дассан орчныг олж хараад, ямар ч урилгыг хүлээн авахад бэлэн байжээ. Энд тэр Есенинтэй уулзаж, энд тэдний хайр дурлалын түүх эхлэсэн байна.
Удалгүй Дункан санхүүгийн байдлаа өөд татах шаардлагатай тулгарч, тиймээс Европ, Америкаар аялан тоглолт хийх хэрэгтэй болжээ.
1922 оны тавдугаар сарын 2-нд Москва хотын Хамовничийн дүүргийн иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх газарт Сергей Есенин, Айседора Дункан хоёр гэрлэсэн байна. Шинээр гэрлэгсэд Дункан-Есенин гэсэн давхар овог авах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Есенин гэр бүлийн байдлыг бүртгэх газраас гарч ирээд, “Би одоо Дункан” болсон хэмээн баяртай нь аргагүй хашигарч байсан гэдэг. Удалгүй тэд Ленинград руу явж, энд Дункан хэд хэдэн удаа тоглолт хийсэн байна. Тэд “Англетер” зочид буудлын хамгийн тансаг өрөөнд буужээ.
1922 оны намар эхнэр, нөхөр хоёр гадаадад явжээ. Есенин, Дункан хоёр европын олон орноор орж, дараа нь Америкт очсон байна. Энд тэд 1923 оны хоёрдугаар сар хүртэл дөрвөн сар байжээ. Хоёр жилийн дараа тэд хэрэг дээрээ хоёр тийш болсон ч, гэрлэлтээ албан ёсоор цуцлуулаагүй байна.
1925 оны сүүлчээр Есенин таалал төгссөн юм. Тэр Айседорагийн хамт анх удаа буусан Ленинградын зочид буудлын мөн тэр өрөөнд амиа хорложээ.
Г.Уянга
Сэтгэгдэл ( 4 )
interneted baisanaas abaad hiichehee yu?...sabaagyi nohoi sarand hyzna?gedegiin ylger ene dee!!
Нэр нь огт зохиогүй муухан хуулбар байна даа
Eseninii gunigt tuuh yum bish uu.