Халхын анхдугаар Богд, Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүнээр өргөмжлөн залсныг тохиолдуулан 1639 онд анхлан хийж, улмаар Долоон хошуу Даншиг наадам хэмээн үндэсний хэмжээний баяр болгож 1922 он хүртэл наадаж ирсэн томоохон үйл явдал бол Даншиг наадам. Өнөөгийн утгаар бол улсын их баяр наадам нь Даншиг наадам байж, эрийн гурван наадам хийж, шашны томоохон ёслол үйлдэж байсан түүхтэй.
Соёл, шашны томоохон зан үйл болох Даншиг наадам 1922 оноос хойш мартагдаад байсныг 2015 оноос Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдтэй хамтран Хүй долоон худагт сэргээн зохион байгуулсан билээ. Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд тэмдэглэдэг болсон Даншиг наадам нь Нийслэлийн өмнөх Засаг даргын үеэс ийнхүү уламжлагдан, өв соёл, түүхээ сэргээх, залуу үейинхэнд таниулах, гаднын жуулчдыг татах нэгэн үйл явдал болж, энэ жил дөрөв дэх удаагаа болох гэж байна.
Гэвч Даншиг наадмыг жуулчдыг татах зорилгодоо хүрдэггүй, ирсэн жуулчдыг хазгай доголон сандал дээр суулгасан болж чилээдэг, хөрөнгө мөнгө дэмий үрсэн хэрэггүй арга хэмжээ хэмээн шүүмжлэх хүмүүс мэр сэр гарч ирэх болов.
Ийнхүү шүүмжлэх гэхээсээ илүү Даншиг наадам нь өв соёлоо сэргээх зорилгоор Нийслэлийн өмнөх үеийн Засаг дарга нараас уламжлагдан ирсэн арга хэмжээ гэдгийг мартах ёсгүй юм.
Даншиг наадмын үеэр Соёмбот туг залах ёслол, Мандал өргөх ёслол, Монгол төрийг даасан шүтээн болох Очирваанийн тахилга, Хүрээ цам харайх ёслол, Маань хөгжөөх, бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур, шагайн харваа, лам нарын дунд болдог ном хаялцах мэтгэлцээн, урлаг, шашны тоглолт зэрэг үзүүштэй зүйл олон болдгийг ирсэн жуулчид тэмдэглэн хэлсэн байдаг. Мөн хамгийн сүүлд Даншиг наадам хийсэн 1922 оноос хойш тэрхүү үндэсний хэмжээний баяр ёслолыг хэрхэн үйлддэг байсныг мэдэх хүмүүний нэгэн үе хорвоогийн жамаар солигдож дуусч буй.
Тиймээс Долоон хошуу Даншиг наадам хэмээн Хүй мандлын хөндийг бүтэн долоо хоног доргиож, Даншгийн хүчит бөхчүүд, Даншгийн цуутай хурдан хөлгүүд, алдарт харваачид тодрон байсан Монгол түмний их наадмыг амралтын хоёрхон өдөр сэргээн хүн зондоо үзүүлж сонирхуулах нь ч буруу биш.
Үүгээрээ өмнөх үед тэмдэглэж байсан түүх, соёл, шашны томоохон арга хэмжээг одоогийн Нийслэлийн Засаг даргын үед уламжлан зохион байгуулж буй нь харин ч талархууштай.
Сонгуулийн дөрөв, дөрвөн жилээр хийх ажлаа хэмжиж, өмнөх үеийнхээ хийж ирсэн дэвшилттэй зүйлийг баллуурдаж орхилгүй уламжлан хийж буйд нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг буруутгах аргагүй юм.
Монголчууд өмнөх түүх, соёлоо марталгүй, түүнийг сэргээн санаж, тэр түүхэн уламжлалаа гадны зочид, жуулчдад үзүүлж сонирхуулж байгаа нь дэмжих ёстой ажил гэдгийг дийлэнх иргэд сайн мэдэж байгаа. Гаднын жуулчид зөвхөн үндэсний их баяр наадмаар төдийгүй, Даншиг наадам, өвөл, хаврын улиралд болдог Мөсний баяр, Бүргэдийн баяр зэргээр ирж Монгол түмний уламжлалт баяр ёслолыг үзэж сонирхож байх нь монголчуудад л хэрэгтэй.
Тиймээс өмнөөс өвлөгдөж ирсэн Даншиг наадмыг буруутгах зүйл харагдахгүй байгаа юм.
www.zindaa.mn
Д.Уянга-Ундрал
Сэтгэгдэл ( 10 )
heden zuun jiliin umnuh yavdald us honzon sanaltsaad alatsah n holgui baihiin.ter ued amid baisan humuus amidraad bgamu haashai yum ha ha
Danshig gej daldaganadag lam nar bol urd zugiin hor uusan urvagchid.
Даншиг наадамаа хийвэл хийнэ л биз. Харин ард түмний цалингаас татварлаж бий болгодог ТӨСВИЙН МӨНГӨөр хийхийг дэмжихгүй байна. Зардал мөнгийг нь тэр олон гандан, хийдүүд нь өөрсдөө л гаргана биз. Шар хувалзнууд лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү хэнд хамаатай юм.
Төвдийн шашны баярыг заавал хийх шаардлагагүй. Үүнд Увс халх ямар хамаа байнаа муусайн эрлийзүүд дандаа ингэж яс хаядаг байхгүй юу нэг их эх оронч царай гаргасан эрлийзүүдээр УИХ удирдуулахаа больчих МАНгаруудаа
Za bolio boli bas yun naadam yaasan zalhdaggui huurnuud ve
Өндөр гэгээнд дургүй 1увс хүн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлийг даргалдаг ухаантай. Тэр л тэгж хэлсэн. Энэ бол халхийн баяр ойрдуд хатан мандухайд тархиа хагалуулж явсанаа марталгүй дандаа өс хонзон санах юмаа
Шарын шашин чинь Түвдээс орж ирсэн шашин. Юуных нь үндэсний өв уламжлал вэ. Тэр баяр дээр чинь мэдэхгүй хэлээр хоосон цээжилсэн шүлгээ лам нар уншдаг. Тэмдэглэж болно л доо, гэхдээ төрөөс мөнгө гаргахгүйгээр Гандангийнхан өөрсдөө санаачлаад мөнгө гаргаад ард түмнээцэнгүүлчихвэл хүмүүс шүүмжлэхгүй дээ.
hereggui bayr
Монголд баяр наадам, шашин лам, цүдгэр бөх, хог новш шиг их юм алга. Одоо больж үз!
яахав дээ энэ Өв дамжиж ирсэн Уламжлалт соёл түүхрүүгээ Дайрч доромжилж байгаа Улс чинь Гадны Шашин шүтдэг хэсэг бүлэг Улсын л явуулж буй хэрэг Түүх соёлоороо Бахархах л хэрэгтэй ш дээ