500 татвар эм, 888 хүүхэдтэй хаан

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 30

Мароккын султан Мулай Исмаил нь харгис хэрцгийгээрээ зартай захирагч, түүхэн дэх хамгийн олон хүүхэдтэй эцэг юм.

Мулай Исамил ибн Шериф 1672-1727 оны хооронд Мароккыг захирч байжээ. Гиннессийн номонд домогт султаныг түүхэн дэх хамгийн олон хүүхэдтэй эцэг гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Түүнийг хамгийн олон хүүхэд буюу 888 хүүхэдтэй (тэдний 700 нь хөвгүүд) гэж бичиж байжээ.

Султан 1704 онд 1171 хүүхэд, дөрвөн эхнэр, 500 татвар эмтэй байсан гэж тэр онд Мароккод очиж байсан Францын дипломатч Доминик Бусно нотлож байжээ.

Австрийн эрдэмтэд компьютерын загварчлалын аргаар султаныг хэр сексдэж байсныг тооцоолсон байна. Энэ нь магадлал багатай байж болох ч, султан32 жилийн турш өдөр бүр секс хийдэг байсан бол онолын хувьд ийм олон хүүхэдтэй байх бүрэн магадлалтайг илрүүлжээ. Ингэхийн тулд түүнд 65-аас 110 эмэгтэй хэрэгтэй байх байсан гэж “Дейли мэйл” сонинд бичсэн байна.

 

Э.Сүрэн

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(103.212.117.83) 2018 оны 07 сарын 29

МАРОККИЙН СУЛТАН МУЛАЙ ЖИНХЭНЭ ЭР ХҮН БАЙЖЭЭ .

0  |  0
Top