Америкийн “Creator” компани захиалгаар бургер хийдэг роботуудыг бүтээжээ. “CNBC”-гийн мэдээлснээр уг робот нь нэг бургерийг дунджаар таван минутад бэлтгэх гэнэ. Бургерийн үнэ ердөө зургаан доллар байх аж.
Роботуудыг Сан-Францискогийн ресторануудад ирэх сараас үйл ажиллагаанд оруулах юм байна.
Өмнө нь Японы нийслэл Токио хотод роботууд кофе бэлтгэдэг анхны кафе нээгдсэн билээ.
О.Саша
Сэтгэгдэл ( 0 )