”Эрэгтэй охин” УСК үзэгчдээс өндөр үнэлгээ авч байна /үзсэн сэтгэгдэл/

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 01
  "ЭРЭГТЭЙ ОХИН" гэх өвөрмөц нэртэй дэлгэцийн уран бүтээл нээлтээ хийгээд 10 гаруй хонож байна. Нэрнээсээ эхлээд сонирхол татсан уг киног үзсэн сэтгэгдлээ та бүхэнтэй хуваалцъя.

Хамгийн арын суудлын тасалбар хэдэн ширхэг үлдсэнийг нөхдийн хамт аваад орлоо. Кино танхим дүүрэн үзэгчидтэй байсан нь магадгүй өнөөх өвөрмөц нэрнээс болсон биз.

Эхлэл хэсэг буюу эхний 20 минутанд “Орхидос” киног санагдуулам хурц үйл явдлууд өрнөж, сэтгэл хөндүүрлэн суулаа. Үзэгчид нүдэндээ нулимстай харагдана. Харин киноны өрнөл хэсэг маш хөгжилтэй, инээд бэлэглэсэн агшнаар солигдож үзэгчдийн сэтгэлийг маш хурдан сэргээв. Тэдний зүрхэнд баяр хөөр, уйтгар гуниг ээлжилж байгааг харахад киноны уран бүтээлчид маш их хичээл зүтгэл гарган, чадварлаг ажиллажээ. Кино дуусах мөчид үзэгчид алга ташин босч байсан нь тус бүтээлийг үнэлэх үнэлэмж ямар байгаа нь тодорхой харагдаж байлаа.

“ЭРЭГТЭЙ ОХИН” кино нь эмэгтэй хүний үнэ цэнэ, нийгэмд эзлэх байр суурь, хүний мөн чанарыг хөнгөхөн хөгжилтэй ч бас сэтгэл эмзэглүүлэх торгон мэдрэмжүүдтэй хамт харуулж өгсөн бүтээл болжээ. Анх нийгмийн цөөнхийн тухай гэсэн бодол тээж явсан миний хувьд өнөөгийн нийгмийн амьдрал, залуусын харилцааг мөн хүн төрөлхтний мөнхийн сэдэв болох хайр сэтгэлийг элдэв маяггүй яг байгаагаар нь үзүүлж чадсан кино байлаа.

Урлаг нь хүнийг хүмүүжүүлж, хүнд эерэгээр нөлөөлдөг гэдэг. Тус киног үзсэн хүн бүхэнд нэгийг бодогдуулж, мөн дээр нь эрч хүч өгсөн гэдэгт итгэлтэй байна. Энгийн хэрнээ сэтгэлд хүрсэн ийм сайхан бүтээлээс олж авсан бодлоо тээсээр би театраас гарч явлаа.

Эх сурвалж: www.ZINDAA.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
th(59.153.115.16) 2021 оны 03 сарын 23

huurhun

0  |  0
Uyanga(183.177.100.3) 2018 оны 08 сарын 03

нэр нь жаахан сонин ч кино бол янзын байлаа, амжилт

0  |  0
Naraa(27.123.212.139) 2018 оны 08 сарын 02

Sonirhood uzsen, gadaad kino zunduu uzdg ym chne mongol kinondoo bas jaahan ch gsn mungu gargay gj bodson. manai unuugiin niigemd ymr ih huchirhiilel bdgiig, terend n emegtei hun, huuhed urtuj bdgiig bid meddeg ch oligtoi arga hemjee awch chaddaggui. Nudnees dald medegdeegui olon hereg bgaa. Ghdee ene kinond huchirhiilliig dawan tuulj orchlond muugaasaa sain humuus bdg gej etsest n haruulsan

0  |  0
БААБАР(202.55.191.205) 2018 оны 08 сарын 01

Монголоор зөв мэндэлж чадахгүй байж энэ кинонд ийм нэр өгөөд байх даа яахав дээ.

0  |  0
UZEGCH(64.119.16.148) 2018 оны 08 сарын 01

SUULIIN UEIIN MONGOL KINOONUUD HAR ENERGIIN TSUGLUULGA NEGIIG CH BITGII UZEREI HUMUUSEE

0  |  0
Top