Ирэх амралтын өдрүүдэд номын үзэсгэлэн худалдаа дэлгэнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 01

“Талын Монголын Увидас Цуурай” Төрийн бус байгууллагаас энэ сарын 4,5,6-ны өдрүүдэд Сүхбаатарын талбай дээр номын үзэсгэлэн худалдаа дэлгэж, олны хүртээл болгохоор зэхжээ. Тус номын үзэсгэлэн худалдааг “Аз хур”, “Мир” номын дэлгүүр болон “Урт цагаан”-ы номын худалдаачид дэмжин оролцох юм байна. Үүнээс гадна яруу найрагч зохиолчид болон бусад ном бүтээгчид ч өөрсдийн уран бүтээлээ дэлгэн оролцох нь нээлттэй гэдгийг зохион байгуулагч “Талын Монголын Увидас Цуурай” Төрийн бус байгууллагаас мэдээллээ. Ямартай ч номын садан, номонд хайртай хэн бүхний зорин очих нэгэн таатай өдрүүдийг танд бэлэглэж байгаагаараа юу юунаас онцлог юм.

С.Ууган

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top