Монголын шилдэг, нэн ховор номын үзэсгэлэн худалдаа болно

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 02

 Уншигч олны хүндлэн биширдэг зохиолч, МУСТА, Ард түмний гавьяат Л.Сарантуяагийн эрүүл мэндэд зориулсан “Оюун санааны ертөнцөөр” сэдэвт номын үзэсгэлэн худалдаа болох гэж байна. Монголын шилдэг, шинэ, хуучин, нэн ховор номын үзэсгэлэн худалдаа энэ сарын 4, 5, 6-ны өдрүүдэд 30 хувийн хямдралтайгаар Сүхбаатарын талбайд өглөөний 10 цагаас оройн 18 цаг хүртэл болно.

“Тавилан” романы зохиолч Л.Сарантуяагийн эрүүл мэнд тодорхой шалтгааны улмаас муудсан учир энэхүү номын үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байгаа аж. Зохиолч Л.Сарантуяа энэ үеэр өөрийн шилдэг бүтээлүүдээ 30 хувийн хямдралтай худалдаалах юм байна. Тэрбээр ном бүртээ өөрийн биеэр гарын үсэг зурж өгөх гэнэ. Уншигч та Л.Сарантуяа зохиолчтой биечлэн уулзаж, халуун яриа өрнүүлэх боломжтой юм.

Н.Амгаланболд

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top