Япончууд амьдрах зориулалтаар усан дор хот босгож байна

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 02

Японы барилгачид усан дор хотхон барих ажлыг гүйцэтгэхээр төлөвлөж байгаа аж. Shimizu компанийн уран бүтээлчид усан доорх эко-хотын зураг төслийг танилцуулсан бөгөөд 2030 он гэхэд уг компани хэрэгжүүлж дуусах гэнэ.

Төслийн өртөг нь 25 тэрбум ам.доллар болох аж. Гурван хэсэгт хуваагдсан усан доорх хотод орон сууц, буудлууд, үйлдвэрбайх ба сууринд 5000 хүн амьдрах гэнэ.

15 км-ийн мушгиа суурин дээр орон сууц, буудлууд байрлах юм.Мушгиагийн доод хэсэг нь далайн ёроолын судалгааны төв байх бөгөөд далайн гүн рүү 3-4 км ухагдсан сууринд байрлах юм байна.

Усан доорх хотууд нь газар хөдлөлт, цунамийн аюулд бараг өртөхгүй байх аж. Энэ төсөл олон компаниудын дэмжлэг авч байгаа гэнэ.

 

Э.Сүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top