Бүх насны бүсгүйчүүдийн гарын авлага “Шик хатагтайн зөвөлгөө”

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 04

 Орчуулагч Л.Саруултөгс “ШИК ХАТАГТАЙН ЗӨВӨЛГӨӨ” гэх хоёр дахь орчуулгын номоо өлгийдөн авчээ. Нарийн мэдрэмжтэй холбоос, гоё чамин үг хэллэг, хошин шогийн мэдрэмж бүрдсэн Америкийн зохиолч блогер Женнифер.Л.Скоттын энэхүү бүтээл дэлхийн олон сая хүнийг байлдан дагуулж, олон улсад бэстселлерт жагссан бүтээл тул эх хэлнээ хөрвүүлэх орчуулгын ажилд чамгүй хугацаа зарцуулжээ.

Бүх насны бүсгүйчүүдийн гарын авлага болохуйц энэ бүтээл бидэнд өөрийн гэсэн үнэт зүйлтэй байж, хэрэгцээнээсээ хэтэрсэн хэрэглээгээ хязгаарлаж, цомхон хэрнээ энгийн амьдарч, амьдралын хором мөч бүрийг аз жаргалтай, утга учиртай өнгөрүүлэх нууцаас дэлгэнэ.

Юу таарснаа идэж, юу таарснаа өмсөж, юу таарснаараа гоёж, өөрөө ч бүрэн ухамсарлаж ойлгоогүй үйлдэл хийж, зорилгогүй өдөр хоногийг өнгөрүүлж, хайрлах сэтгэлгүй хөлдүү хоосон амьдарч болохгүй талаар бидэнд сануулна.

- Зохистой хооллолт
- Хувцас загвар, хувцаслалт
- Дасгал хөдөлгөөн
- Гоо сайхан
- Харилцаа, цэгцтэй биеэ авч явах
- Урлаг соёл гээд л бүлэг бүр нь бидний мэдлэгт дусал нэмэх, шууд өөр дээрээ хэрэгжүүлж болохуйц....

“Internom Bookstore”-н бэстселлер "Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид" номын орчуулагч Л.Саруултөгс "Анхны орчуулгын номын маань уншигчдад ч энэ ном гарцаагүй таалагдана гэдэгт итгэлтэй байна” гэв.

Номын хавтас болон доторх бүлэг тус бүр нь гар зурган чимэглэлтэй, олон Монгол залуусын хүч хөдөлмөр шингэсэн чамин нандин, жинхэнэ "шик" ном болон гарчээ. "ШИК ХАТАГТАЙН ЗӨВӨЛГӨӨ" Женнифер.Л.Скотт ном “Интерном”-ын бүх салбараар худалдаалагдаж эхэллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top