11 настай Шон Теббат хүү Бедфордшир хэмээх Английн хөлбөмбөгийн багт тоглодог ажээ. Харин багийнхан нь түүнийг "харь гаригийн" хэмээн хочилдог байна. Учир нь хүү маш ховор генийн өвчний улмаас 70 настай эрэгтэй хүн шиг харагддаг юм.
Түүнийг гурван настай байхад липодистрофи гэх өвчин туссан гэж оношилжээ. Тэрбээр хоол идэх дур сонирхолтой, байнгын дасгал хөдөлгөөн хийдэг хэдий ч бүрэн жингээ авч чаддаггүй. Энэ нь даамжирвал чихрийн шижин, бөөрний өвчин үүсгэдэг төдийгүй халуун өдрүүдэд арьсны дор өөхөн давхарга нь ор мөргүй алга болон илрэх нь элбэг. Тиймээс халуун өдрүүдэд гэрээсээ гардаггүй байна. Хүүгийн эцэг Жоанна 46 настай, эх Брайн 48 настай тэд Шоны төлөө энэхүү өвчнийг эмчлэх гарцыг хайж байгаа боловч одоог хүртэл эмчлэх арга олдоогүй аж.
Шон Теббат өөрийн өвчний талаар хэлэхдээ "Намайг хүмүүс харж инээлдэж байх юм бол би зүгээр л тоохгүй дүр эсгэхийг хичээдэг. Үнэндээ энэ нь надад таалагддаггүй" гэжээ.
Б.АМИР
Эх сурвалж: www.ZINDAA.mn
Сэтгэгдэл ( 0 )