Хүнийг компьютерийн аргаар мөнх амьдруулах боломжтой юу?

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 08

 Компьютер, хиймэл оюун ухааны эрдэмтэд хамтран дижитал программ ашиглан мөнх амьдрах санааг дэвшүүлжээ. Энэ нь маш олон асуултад хариулт өгч чадсан байна. Америкийн телевизийн цуврал кино болох “Блэк Миррор” дээр “Нектом” буюу хүний ой санамжийг программчилж байгаа талаар гардаг. Эрдэмтэд энэхүү санааг боломжтой гэж үзэн 22 дугаар зуун гэхэд хүмүүст мөнх амьдрах боломж нээлттэй болно гэсэн дүгнэлтэд хүрчээ.

“Нектом”-ын үүсгэн байгуулагчид болох Роберт Макинтир, Майкл МакКана нар аль хэдийн амьтны тархины холбоосуудыг компьютертай холбон тэдний ой санамжийг хянах боломжийг олсон байна. Тархийг мөн адил дижитал болгох аргыг эрж байгаа юм. Гэвч хүний тархи амьтныхтай адил биш. Хүнд сэтгэл хөдлөл гэж бий. Компьютер хүний сэтгэл хөдлөлийг ойлгож чадахгүй аж.

Философич, биологич Жон Харрис хүний тархийг дижитал болгох боломжтой юу гэсэн асуултад: “Хүн бол мах, цуснаас бүтсэн амьд организм. Цусгүй, махгүй виртуал хүн орших боломжтой гэж төсөөлөхөд тун бэрх байна. Хэдий энэ нь төсөөлөхөд бэрх байгаа ч боломжтой зүйлийг би үгүйсгэж чадахгүй”  гэж хариулжээ.

Н.Амгаланболд

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top