БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа МУГТ Б.Гангаамааг хүлээн авч уулзлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 08

БСШУС-ын   сайд Ц.Цогзолмаа Монгол Улсын Гавьяат тамирчин /МУГТ/, Уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамааг   өнөөдөр хүлээн авч уулзан баяр хүргэлээ.  Тэрбээр уулын төдийгүй бүх спортыг бодлогын төвшинд дэмжихээ уулзалтын үеэр мэдэгдлээ.  К2 уул дэлхийн хамгийн хүнд 10 авиралтын нэгдүгээрт ордог учраас авирахад хүнд байсан ч гэлээ амжилттай дуусгаж, К2 уулын оргилд  Монголынхоо далбааг мандуулсанд баяртай байгаагаа уулзалтын үеэр хэллээ.

МУГТ Б.Гангаамаа дэлхийн ноён оргил Эверестийн дараа орох К2 ууланд  амжилттай авирч, эх орондоо ирээд байгаа билээ.  Б.Гангаамаа өнгөрсөн  сарын 21-нд К2 ууланд 31 уулчны хамт авирсан бөгөөд энэ нь тус ууланд авирсан хамгийн олон хүнтэй баг юм байна.  Б.Гангаамаа Пакистан улсын цагаар 08.30, Монголынхоо 10.30 цагт К2 уулын оргилд гарчээ.  1954 оноос хойш 60 гаруй жилийн хугацаанд К2 ууланд 336 хүн оргилд гарчээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ккк(103.206.195.237) 2018 оны 08 сарын 09

Энэхүү эрэлхэг бүсгүйд мөнгөн шагнал өгчих буянтан байна уу Ямарч ашиг байхгүй хахаж цадсан махан гүзээнүүдэд жийп байр өгдөг мөртлөө амь насаараа дэнчин тавьж эх орныхоо нэийг дуурсгасан хөөрхий амьтанд хүн юм хайрлаасай

0  |  0
Top