Олон улсын “Dance To The Rhytm Of Shanghai” тэмцээнд манай улсаас Олон улсын балетын анхдугаар тэмцээний гранпри шагналт, залуу гавьяат О.Анужин, УДБЭТ-ийн бүжигчин Ц.Хишигжаргал нар оролцож О.Анужин хүрэл медаль хүртлээ.
Энэ тэмцээнд 16 орны 73 бүжигчин оролцсон бөгөөд МУГЖ Д.Алтанхуяг урилгаар оролцжээ. Тэмцээний шагнал нийт 50 мянган ам.доллар бөгөөд есөн шүүгч шүүжээ.
Өдгөө 23 настай О.Анужин нь 10 настайгаасаа хойш балетаар хичээллэсэн байна. Тэрбээр БНСУ-ын “Korea International Ballet-2018” наадамд ялж МУГЖ цол хүртсэн юм.
Н.Амгаланболд
Сэтгэгдэл ( 1 )
Noirsson gunj uzej baihad neg shine ohin garch ireed tsenher shuvuunii bujig bujiglej baihad ni haraad setgel ih hodolj bilee. Hen bujiglev geed asuusan chin Anujin gej baina. Dotroo ene daraagiin shine uyeiin gotslooch bn daa, yasan ch goyo, yasan ch uyan hodolgoontei yum be gej bodoj bailaa. Za mundag bn bayar hurgiye. Hamtran bujiglesen zaluud bas bayar hurgiye.