Казахстан улсын Астанна мужийн Юрий Аликбеков нь арьсны эмгэг буюу арьсны синдромтой төрсөн бөгөөд арьс амархан сунаж биеийн жин нэмэгдэх тусам үрчлээ, нугалаас нь улам нэмэгдэн илэрдэг байна. Хүү одоо зургаан настай боловч яг л 80 настай мэт хөгшин харагддаг. Зөөлөн арьсан дээрх энэхүү хам шинж нь одоог хүртэл бүрэн оношлогдоогүй бөгөөд эмч нар өвчнийг бүрэн эмчлэхээр хичээлэнгүй судалж байгаа ажээ. Харин хүү энэ сарын 9-ны өдөр пластик мэс засалд орсон байна. Учир нь өвчнийх нь улмаас зовхи нь хэт унжиж, нүдний хараанд тодорхой хэмжээгээр нөлөөлж эхэлсэн байна. Иймд пластик мэс засалд орсон төдийгүй хагалгаа амжилттай болж одоо нөхөн сэргээх эмчилгээнд явж байгаа аж.
Б.АМИР
Эх сурвалж: www.ZINDAA.mn
Сэтгэгдэл ( 1 )
technology hogjood ene hoorhon huu heviin huuhed shig boloosoi