Монголын зохиолчдын эвлэл хэмээх 90 жилийн түүхтэй их айл өнөөдөр Бага чуулганаа хуралдуулж, Удирдах зөвлөлийн даргаа сонгох юм. Учир нь тус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга, Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч А.Эрдэнэ-Очир бурхны орноо заларсан учраас ийнхүү даргыг сонгох хуралдаан зохион байгуулж байгаа юм.
Удирдах зөвлөлийн даргын сунгаанд Д.Нацагдоржийн шагналт зохиолч М.Эрдэнэбат, Хэл шинжлэлийн ухааны доктор профессор, утга зохиол судлаач П.Батхуяг, Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Д.Цэнджав, Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сангийн тэргүүн, доктор Д.Ганболд нар өрсөлдөх юм байна. Нийт зохиолч, яруу найрагчид болон утга зохиолын хүрээнд зохиолч М.Эрдэнэбатыг Удирдах зөвлөлийн дарга болохыг дэмжиж байгааг эх сурвалж хэллээ.
Н.Баатар
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
erdenebat gj yamar zohiolch baidag bilee