Зохиолчдын байгууллагыг До.Цэнджав удирдахаар болов

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 27

Монголын зохиолчдын эвлэл хэмээх 90 жилийн түүхтэй их айл өнгөрөгч амралтын өдрөөр Бага чуулганаа хуралдуулж, Удирдах зөвлөлийн даргаа сонголоо. Учир нь тус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга, Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч А.Эрдэнэ-Очир бурхны орноо заларсан учраас ийнхүү даргыг сонгох хуралдаан зохион байгуулсан билээ.  

Удирдах зөвлөлийн даргын сунгаанд Д.Нацагдоржийн шагналт зохиолч М.Эрдэнэбат, Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Д.Цэнджав, Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сангийн тэргүүн, доктор Д.Ганболд нар өрсөлдөж, олонхийн саналаар Д.Цэнджав Удирдах зөвлөлийн даргаар сонгогдлоо. Ирэх нэгдүгээр сарын 9-ний өдөр Зохиолчдын байгууллагын бууриа засаж тооноо өргөсөн өдөр тохиож энэ өдөр түүхт 90 жилийнхээ ойг ёслол төгөлдөр тэмдэглэх ажил шинэхэн даргын өмнө бий. Тэгэхээр ажлаа ойг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлаас эхлүүлнэ хэмээн Удирдах зөвлөлийн шинэхэн дарга хэлсэн билээ.

Н.Баатар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.42.89) 2018 оны 08 сарын 29

Боломжийн хүн сонгогджээ.

0  |  0
Top