”Шарк Танк” нэвтрүүлгийн шүүгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оржээ

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 27

АНУ-ын АВС сувгийн бүтээл “Shark Tank” нэвтрүүлгийг "Монгол HD" телевиз албан ёсны эрхтэйгээр өнгөрсөн жилээс эхлэн нэвтрүүлсэн билээ. Тус нэвтрүүлгийн гол зорилго нь гарааны бизнес эрхлэгчдийн санааг сонсож, нэн хэрэгтэй байгаа төсөл санаанд санхүүгийн тусламжийг өгдгөөрөө онцлогтой юм. Гарсан даруйдаа үзэгчдийг байлдан дагуулаад байсан тус нэвтрүүлэг ирэх оноос шинэ өнгө төрх, шинэ шүүгчидтэйгээр цацагдахаар болсон байна. Энэ удаад "Хас" Банкны ерөнхий захирал  Г.Амартүвшин, "MCS" группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин, "Петровис" группийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл, "МАК" группийн ерөнхийлөгч Н.Цэлмүүн, "Гацуурт" ХХК-ийн ерөнхий захирал Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар Л.ЧИНБАТ нар шүүгчдийн бүрэлдэхүүнд багтжээ.

 

 

Д.Цэцэг

 WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(202.170.71.39) 2018 оны 08 сарын 27

Tselmuundee amjilt husiey e. uhaantai ohin shu.

0  |  0
Top