“Намрын хит 2018”-д нийтийн дууны шилдгүүд хурна

2018 оны 08 сарын 29

Үндэсний өв соёлоо дээдлэгч Өлзий телевизээс зохион байгуулдаг “Намрын хит 2018” гурав дахь жилдээ болох гэж байна. Үндэсний өв соёлоо дээдлэгч Өлзий телевизийн хамт олон тус тоглолтыг жил бүр зохион байгуулж байгаа билээ.

Нийтийн дууны шилдгүүдийн нэгтгэсэн энэ намрын анхны тоглолтонд Монгол улсын ардын жүжигчин А. Долгор, Төрийн соёрхолт, Монгол улсын гавьяат жүжигчин Д. Сосорбарам, Монгол улсын гавьяат жүжигчин Н. Чулуунхүү, Монгол улсын гавьяат жүжигчин М. Бямбажав, Монгол улсын гавьяат жүжигчин Бүрнээбаяр, Монгол улсын гавьяат жүжигчин Ж. Уранчимэг, Монгол улсын гавьяат жүжигчин Ч. Амаржаргал нар оролцох юм. Мөн нийтийн дууны ертөнцөд хослон дуулдаг дуучид ч энэ удаагийн тоглолтонд урилгаар оролцож хит дуунуудаараа үзэгч түмэндээ эгшгэн цэнхэр хадаг болгон ая дуугаа өргөхөөс гадна Нюанс хамтлаг хит дуугаараа тоглолтонд ирсэн түмэндээ бэлэг барина.

Дуу хууранд уярч, дуулим хорвоог сэргэтэл дуулах "Намрын хит 2018" нийтийн дуучдын нэгдсэн тоглолт 2018-09-01 ний 19:00 цагт UB паласын концертын их танхимд ганцхан удаа болно.

•           Аргалд явсан ээжийнхээ хойноос

•           Зүүдний гуйлга нэхэж

•           Ээжийн бор аягыг санагалзан

•           Оройтсон бороонд алхахдаа

•           Амьдралаа би чамд хайртай гэж амандаа аялсан дуу бүхэн

•           Оюутны намраар Нартад ганцхан ээждээ зориулсныг минь сануулна. 

Ийм л гэгээн дурсамжийг "Намрын хит 2018" –д ирсэн үзэгчиддээ мэдрүүлэх болно.

Тоглолтыг Юнилайв 88, ДДИШ лайв 900 тусгай төлбөрт сувгуудаар шууд хүлээн авч үзэх боломжтой. Намрын хит 2018 тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 9494-1909, 8808-6203 лавлаж, 1900-1617 тусгай дугаарт билетээ захиалан үнэгүй хүргүүлэх боломжтой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top