Дэлхийн оддын шоуг санагдуулам Д.Болдын ”12 Ертөнц”

2018 оны 09 сарын 01

Дэлхийн оддын шоу тоглолтыг санагдуулам "12 Ертөнц" тоглолт өчигдөр /2018.08.31/ "Буянт ухаа" цогцолборт гал гаргаж чадлаа.

Энэ нь хөдөлмөрч, шинэлэг байдлаараа фэнүүдээ байлдан дагуулдаг Төрийн соёрхолт, дуучин, продюсер Д.Болдын тав дахь бие даасан тоглолт юм. Тэрбээр 12 цомгийн 40 хит дуугаа фэнүүдтэйгээ хамт дуулж, бүжиглэж өнгөрүүлсэн юм.

Тоглолт урилгаар: Camerton хамтлаг, Quiza, BAT, Solo (3 охин), Хулан, Энгүүн, Гинжин, Идэрмаа, Ариунжаргал, Бүжинлхам, Билгүүн, Мөнхбаяр, Ганбилэг зэрэг Voice шоуны шилдэг оролцогчдоос гадна Aimar production, Iderchuluun нарын шилдэг бүжигчид оролцлоо.

Монголын хамгийн олон буюу 5000 мянган хүний суудалтай Буянт-Ухаа цогцолборын заалыг дүүргэж чадсан дуучин Д.Болдын тоглолтыг үзсэн фэнүүд нь "гадаадын оддын тоглолт үзсэн  юм шиг боллоо" хэмээн сэтгэл дүүрэн байна.

Image may contain: 3 people

Image may contain: 1 person, dancing and on stage

Image may contain: 3 people, people smiling

Image may contain: one or more people, crowd, concert and night

 

Д.Тамир

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.206.195.163) 2018 оны 09 сарын 04

Mundag hodolmorch hun shuu hen durtain iim toglolt hiij chaddaggui l baihgui yu 99%hodolmor gej ene shuu bayr hurgie!!!

0  |  0
Bi(213.127.86.115) 2018 оны 09 сарын 02

Gomo

0  |  0
Zochin(202.126.89.131) 2018 оны 09 сарын 01

Awstrald Duuchin Bold ajil hiideg gesen vnen vv...

0  |  0
Top