АНУ-н Байгалийн шинжлэх ухааны академи, Румын улсын их сургуулийн эрдэмтдийн хамтарсан судалгаагаар нендертальчууд цаг уурын өөрчлөлтөөс болж устсаныг тогтоожээ. Орчин үеийн хүн төрөлхтний хамгийн ойрын төрөл, нэгэн цагт хамтдаа аж төрж байсан нендертальчууд одоогоос 40 гаруй мянган жилийн өмнө устаж үгүй болсон юм. Яг ямар шалтгаанаар устсан талаар эрдэмтэд ойлголтоо одоог болтол нэгтгэж чадахгүй байсан билээ.
Тухайн цаг үед дэлхий даяар их хүйтэн болж, газрын гарц тааруу, хуурай, ширүүн уур амьсгалтай байсан нь нендертальчуудын хэвийн амьдралыг алдагдуулж улмаар мөхөлд хүргэжээ. Түүнчлэн тэдний идэш, тэжээлийн төрөл зүйл мэдэгдэхүйц буурсан нь мөхлийн шалтгаан болсон байна. Эрдэмтэд эцсийн дүгнэлтээ энэ оны сүүл гэхэд дэлхийн томоохон байгууллагуудад өгч хүлээн зөвшөөрүүлэхээр болжээ. Түүнчлэн дэлхийн томоохон их сургууль, хүрээлэнгийн эрдэмтэд энэ талын судалгааг хамтран үргэлжлүүлэхээр болсон байна.
Б.Азаа
zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )