Өмнөд Солонгосын “K-Pop” урсгалын шинэхэн төлөөлөл “BTS” хамтлагийн “Love Yourself: Tear” цомог АНУ-н хөгжмийн алдарт сэтгүүл “Биллбоард”-ын шилдэг 200 цомгийг тэргүүллээ. Ингэснээр Америкийн зах зээлд тэргүүлсэн Солонгосын анхны хамтлаг болж буй аж. Тэдний цомгийн талаар Жастин Бибер, Дональд Трамп нар магтаалын үг харамгүй хайрлаж, АНУ-ын богино долгионы радио станцуудаар хамгийн их захиалсан дуу болсон юм.
Өнгөрсөн тавдугаар сард худалдаан гарсан тус цомог дотоодын зах зээлд гурав гаруй сая хувь борлогдсон бол АНУ-н зах зээлд 200 гаруй мянган хувь борлогдоод байна.
Б.Азаа
zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )