Рок, поп ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, хоолойн цар хүрээ, шавхагдашгүй авьяасаараа орон зайгаа аль хэдийн тунхаглаад авсан МУГЖ, Зууны манлай дуучин Б.Сарантуяа шинэхэн уран бүтээлдээ ханцуй шамлан оржээ. Энэ удаад тэрээр найруулагч Ц.Хүсэлбаатарын шинэ уран бүтээл “Нинжин сэтгэл” киноны “Жаргал” хэмээх дууг орчин үеийн хөгжмийн чиг урсгалыг тодорхойлж яваа залуу уран бүтээлч Маралжингоотой хамтран дуулж байгаа гэнэ. Клипний зураг авалт одоогийн байдлаар 80 хувьтай явж байгаа бөгөөд удахгүй үзэгчдийн хүртээл болох аж. Өөр өөрсдийн гэсэн өвөрмөц хоолой, тэс өөр стильтэй хоёр дуучны “хоршил” болсон шинэхэн уран бүтээл ямар сонин, содон зүйлээр дүүрэн байхыг таамаглахын аргагүй биз ээ.
Д.Цэцэг
Сэтгэгдэл ( 0 )