Канадын Калгарид аж төрдөг залуу Карлос Зетина нэгэн шөнийн цэнгээний газар Нидерландын Николь гэх нэгэн бүсгүйтэй танилцаж, гэрт нь хүргэж өгчээ. Гэвч дараа нь бүсгүйн өгсөн дугаараар залгатал өөр хүн байж таарсан гэнэ. Ингээд дугаараа андуураад буруу хэлчихсэн байх гэж бодоод хайж эхэлжээ.
Бүсгүй өөрийгөө Калгаригийн их сургуульд суралцдаг гэж хэлж байсан тул тус сургуулийн тэмдэглэлээс Николь гэх нэртэй бүх оюутны цахим хаягийг Карлос олж аваад зурвас илгээсэн байна. Зурвастаа Голландаас ирж суралцаж буй Николь гэх бүсгүйг хайж буйгаа дурьдаад цэнгээний газар танилцсанаа сануулахын зэрэгцээ Ницшегийн үзэл онолыг дэндүү хүнд гэж ярьж байсныг ч тэмдэглэжээ.
Карлосоос зурвас хүлээн авсан Николь нэртэй бүсгүйчүүдийн сэтгэл хөдөлж, түүнд туслахаар нэгдэж эхэлсэн байна. Тэд фэйсбүүкт Nicole from last night нэртэй групп нээж, тэндээ найзалж, жинхэнэ Николийг хамтдаа идэвхийлэн хайжээ. Ингээд эцэстээ Николийг олсон байна.
Николь оюутан солилцоогоор Калгаригийн Их сургуульд ирсэн тул тус сургуулийн оюутнуудын нэрс дотор байгаагүй гэнэ. Жинхэнэ Николь үнэхээр дугаараа андуурч буруу өгснөө дурьдаад Карлостой дахин уулзахдаа баяртай байхаа илэрхийлж, болзоо тавьжээ. Мөн өөрийг нь хамтдаа эрж хайсан группын гишүүн бүх Никольтой уулзаж найзлахыг хүсч буйгаа илэрхийлсэн байна.
Э.Болор
Сэтгэгдэл ( 0 )