Азийн сангийн “Хотын засаглалыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд “Гэр иргэдийн оролцоотой амьдрах орчны зураглалын төв”-өөс зохион байгуулж буй “Хоёр хотын цадиг 2018” үзэсгэлэнг өчигдөр /2018.09.12/ нийслэлийн Засаг даргын Тамгын газарт нээлээ.
Уур амьсгалын өөрчлөлт, хөдөөнөөс хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, агаарын бохирдол, хотын засаглал зэрэг сэдвээр 2 дахь жилдээ дэлгэгдэж байна. Иргэдийн оролцоотой хөгжүүлсэн газрын зургуудыг фото болон бусад хэлбэрээр харуулсан энэхүү үзэсгэлэнгийн нээлтэд НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр оролцлоо.
“Хоёр хотын цадиг- 2018” үзэсгэлэн нь үндсэн 4 сэдвийн хүрээнд иргэдийн оролцоотойгоор хөгжүүлсэн газрын зураглал болон Улаанбаатар хотод шилжин ирэгсдийн чанарын судалгааны үр дүнг тусган уур амьсгалын өөрчлөлт, хөдөөнөөс хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, агаарын бохирдол, хотын засаглал зэрэг иргэдийн оролцоотой хөгжүүлсэн фото зургуудыг дэлгэн үзүүлж буй юм.Тус төслийн хүрээнд ард иргэдийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, тулгамдаж буй асуудлуудыг бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарт хүргэх зорилготойгоороо онцлог юм.
Эх сурвалж: НЗДТГ-ын ХМОНХХ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )