Вьетнамын 11 настай охин эрүүл мэндийн улмаас цусаар уйлдаг байна. Түүний сэтгэл хөдлөл,сэтгэлийн дарамтаас үүдэн шууд л нүднээс нь нулимс бус цус урсан гардаг аж. Үүнийг эмч нар Хематидроз хэмээх өвчин хэмээн оношилсон төдийгүй тус өвчин нь хэд хэдэн зууны туршид илэрсэн байдаг байна. Гэвч одоог хүртэл энэхүү өвчнийг судалсан эмнэлэг, судалгааны байгууллага байхгүй байгаа юм. Охины эхний үзлэгээр эмч нар арьсны өвчин гэж оношлон эмчилгээ хийсэн боловч ямар ч үр дүнд хүрээгүй байна.
Хематидроз өвчин нь хүний нулимсний сүвийн ханыг гэмтээж цустай холилдон ийнхүү гардаг гэсэн урьдчилсан таамаг байгаа юм. Өвчтөнд энэ нь аюулгүй боловч харагдах байдлаасаа тун аймшигтай харагддаг байна. Тус өвчин нь амьдралын үргэлжлэх хугацаа өөрөөр хэлбэл үхэлд хүргэх аюулгүй тул зөвхөн хүүхдэдээ витамин болон антидепрессант тогтмол хэрэглэхийг зөвлөж байгаа юм.
Б.АМИР
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )