Дэлхийн хамгийн том үсчин, гоо сайханчдын тэмцээн "OMC /Organisation Mondiale Coiffure/ Hairworld-2018" дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Францын нийслэл Парис хотноо өнгөрсөн даваа гарагт /2018.09.10-нд/ эхэлсэн.
Уг тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцсон үсчин, гоо сайханчид маань бахдам амжилт үзүүлж, баг хамт олноороо Европын зүүн бүсийн ЦОМ, Нүүр будалт, гоо заслын төрөлд МӨНГӨН МЕДАЛЬ, Эмэгтэй үсний төрөлд ХҮРЭЛ МЕДАЛЬ тус тус хүртсэн байна. Ингэснээр Зүүн Европын шилдэг багаар шалгарч Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд цуурайтууллаа.
Медаль хүртсэн Монголын багт "Хулан" салоны захирал, мастер үсчин А.Хулан, "Хүрлээ" салоны захирал, мастер үсчин Ц.Хүрэлбаатар, "Болор" салоны захирал, мастер үсчин Х.Болорцэцэг, Гоо сайханчдын багт Ч.Ануцэнд /A salon/, Ч.Алтанцэцэг, Б.Баянжаргал /Livegain Salon/ нар болон "Livegain" салоны захирал Э.Уянга зэрэг бусад үсчин, гоо сайханчид багтаж байгаа юм.
Д.Тамир
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
Баяр хүргэе ямар мундаг юмбэ монголчууд 3 хан саяулаа байж.