Дэлхийн хамгийн бяцхан ээж Стаси Хералд 44 настайдаа нас баржээ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 16

Дэлхийн хамгийн бяцхан эмэгтэй 44 насандаа таалал төгслөө. Кентаки мужийн Стаеси Хералд нь ердөө 71 см өндөртэй юм. Түүнийг эмч нар жирэмсэн болохыг хориглож байсан хэдий ч Стаеси Хералд гурван хүүхдийн ээж болж чаджээ. Тэрээр генетикийн өвчлөлтэй бөгөөд эмзэг ясжилттай үүнээс үүдэн дотоод эрхтэний асуудал үүсдэг байна.

Стаеси 2004 онд Уилл Хералдтай гэр бүл болсон юм. Уилл Хералд түүнээс 9 нас дүү боловч хэвийн хэмжээний өндөртэй тодруулбал 175см аж. Тэд анх супермаркетад танилцаж байсан түүхтэй.

Тэднийг гэр бүл болоход эмч нар Стаесиг хэзээ ч хүүхэдтэй болж чадахгүй гэдгийг анхааруулж байжээ. Харин удалгүй Стаеси хөл хүнд болсон төдийгүй эхний төрөлт маш хялбар төрсөн байна. Гэвч тэрхүү охин нь ээжийнхээ өвчнийг өвлөсөн байв. Үүний дараа тэд дахин нэг охинтой болсон бөгөөд тэрхүү охин нь эрүүл саруул төрсөн байлаа. Ингээд тэдний гурав дахь хүү мэндлэхэд харамсалтай нь хөвгүүн төгс бус остеогенезтэй өвчтэй байжээ.  

Өнөөдөр "Дэлхий дээрх хамгийн жижиг ээж"-ийн үхлийн шалтгааныг хараахан илрүүлээгүй байна. Стаесигийн  жирэмслэлт бүр гайхамшигтай хэвийн байсныг хүлээн зөвшөөрсөн юм Тэрбээр нөхөртэйгөө маш их аз жаргалтай амьдарч, гэр бүлээ бүрэн дүүрэн авч, хүүхдүүдийг халамжлан хүмүүжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан нэгэн хэдий ч 44 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн юм.


Б.АМИР

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top