Дамбадаржаа буюу Шашныг бадруулагч сүмийг Манжийн хааны зарлигаар хоёрдугаар Богд Жавзундамба хутагтын дурсгалд зориулан 1761-1765 онд баруун, зүүн Сэлбэ голын уулзварт байгуулжээ. 1774 онд хийдийн хэрмийн баруун хойд өнцөгт II Богдын шарилын суваргыг босгож, улмаар уг шарилын сүмийг тахих болсон байна. 1778 онд тус хийдэд III Богдын шарилыг шилжүүлэн авчирчээ Ерөнхий төлөвлөлт, хийц, өнгө будаг, чимэглэлийн хувьд Амарбаясгалант хийдтэй адил бөгөөд цогчин дуган, 12 аймгийн дуган, дөрвөн дацан бүгд 25 дугантай, 1500 лам ном хурдаг томоохон хийд байв.
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )